Дэлхийн удирдагчдыг Б.Обамагийн нүдээр харвал
АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама дэлхийн удирдагчдыг ингэж дүгнэж байна.
2016.03.23

Дэлхийн удирдагчдыг Б.Обамагийн нүдээр харвал

Атлантик сэтгүүлийн үндэсний сурвалжлагч Жефрей Голдберг нь АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама ‘Дэлхийн бусад удирдагчдыг хэрхэн дүгнэдэг’ талаар нэгэн сонирхолтой нийтлэл бичжээ.

Түүний хувьд Б.Обамагаас нэлээдгүй олон удаа ярилцлага авч байсан төдийгүй яриа өрнүүлж байсан. Тэрээр ‘Цагаан ордны’ өндөр албан тушаалтнууд болон ерөнхийлөгчийн гадаад харилцааг ойроос судалж байдаг ажиглагчдын дүгнэлтэд үндэслэн энэхүү нийтлэлээ бичсэн байна.

В.Путин дүүрчихсэн тэнэг биш. Гэхдээ...

Б.Обама түүнийг “Ямартай ч дүүрчихсэн тэнэг биш” хэмээн тодорхойлдог. В.Путин уулзалт хийхдээ бусад удирдагчдыг хүлээлгэдэг зантай. Гэхдээ энэ зангаа Б.Обамад гаргадаггүй. Б.Обама түүнийг “Өөрийн нэн тэргүүний ашиг сонирхлоо мэддэггүй дээрэмчин” гэж үздэг. Харин В.Путин түүнийг “Хэтэрхий их хөгжилд автсан хүн” гэж дүгнэдэг. В.Путины хувьд “ОХУ-ын ашиг сонирхлын талаарх Б.Обамагийн тавьсан лекцийг хэтэрхий дээрэнгүй гэж үзсэн боловч түүнийг огтхон ч айдас хүргэм түвшний хүн биш”гэж боддог.

 
...Францис бол олон ургальч үзэлтэй пап...

Ерөнхийлөгч Б.Обамагийн хамгийн дуртай удирдагч бол ямар ч цэргийн анги нэгтгэл, удирдлагагүй Ромын Пап Францис. Өнгөрсөн оны есдүгээр сард АНУ-ын Вашингтон хотноо Ромын Пап айлчлал хийх үеэр Б.Обама түүнийг өөрийн биеэр тоссон байдаг. Энэ нь маш ховор тохиох үзэгдэл.

Ерөнхийлөгч Б.Обама яагаад Пап Францист дуртай байдгийн олон шалтгаанаас нэгийг онцолвол Пап Францис бол олон ургалч үзлийг чин сэтгэлэээсээ дэмждэг.

Б.Обамагийн хувьд ийм л үзлийг Муслим шашны тэргүүнүүдээс хүсэн хүлээдэг юм.

...А.Меркел улс төрийн зоригтой эмэгтэй...

Ерөнхийлөгч Б.Обамагийн ойрын түншийн тоонд зүй ёсоор ордог. А.Меркел  бол удирдах чадвар сайтай, бодитой бөгөөд сэтгэл зүйн хувьд бусаас хараат бус удирдагч юм. Гэхдээ Б.Обамагийн хувьд түүний улс төрийн зоригийг онцлон биширдэг.

Ойрхи Дорнодын дүрвэгсдийг хүлээн авах шийдвэр нь түүний суудлыг доргиож мэдэхээр байна. Гэтэл А.Меркел өөрийн байр сууриндаа бат зогссон хэвээр.

Өнгөрсөн онд АНУ-ын Тагнуулын Ерөнхий газраас А.Меркелийг тагнасан хэргээс болоод тэдний харилцаанд бага зэрэг толбо үүссэн ч тэдний харилцаа эргэн сэргэсээр байна.

..М.Тернбулл миний таашаалд нийцдэг...

Тэрээр өнгөрсөн оны есдүгээр сард Ерөнхий сайдын суудалд суусан боловч Б.Обама түүний талаар аль хэдийн эерэг сэтгэгдэлтэй болсон. Малкольм Тернбуллд нэгэн давуу тал уламжлагдан ирсэн нь АНУ-ын үе үеийн ерөнхийлөгчид Австралийн Ерөнхий сайд нарыг таашаах хандлагатай байдаг. Америкийн албаны нэгэн хүн “Бидний бүх түнш их бага хэмжээгээр толгойны өвчин болдог. Гэхдээ Австрали улс бол тийм биш. Тэдэнд найдаж болно.” гэж хэлжээ. 

 ...маш хямгач Ерөнхий сайд бол Д.Камерон...

Б.Обама бол өөрөө их арвич хямгач ерөнхийлөгч. Тэрээр гадны орнуудад дахь АНУ-ын оролцоо, хөрөнгө оруулалтыг танаж ирсэн. Мөн өөрийн холбоотнуудад баталгаа гаргаж өгөх асуудлыг нухацтай авч үздэг.

Түүний нүдэнд Ерөнхий сайд Д.Камерон маш хямгач удирдагч шиг харагддаг байна.

Ингэж харагдах болсны гол шалтгаан нь ИБУИНВУ-ын зүгээс ДНБ-ий хоёр хувийг батлан хамгаалах салбарт зориулна хэмээн мэдэгдсэнээс үүдсэн билээ. Б.Обама “ИБУИНВУ нь өөрийн хувийг шударгаар төлөхгүй бол НАТО-д буруу үлгэр дууриалал үзүүлж байна” гэсэн анхааруулга өгч байсан удаатай.

...Ли Сяньлун ухаалаг, тайван замаар улсаа удирддаг нэгэн..

Сингапур улс бол анхны “домогт” Ерөнхий сайд Ли Куан Югийн ямагт шургуу хөдөлмөрлөх ёс зүйг дагадаг орон.

Сингапур Б.Обамагийн сэтгэл ихэд нийцдэг. Сингапурын удирдагчдын арга барил нь Скандиновын орнуудын удирдагчдынхтай төстэй. Тэд ухаааг төдийгүй тайван замаар улсаа удирдаж чаддаг.

...Ж.Трюдо төрсөн дүүгээс минь өөрцгүй...

Төрийн дeпартмeнтын нэгэн албаны хүн Жастин Трюдог “Жижиг Обама” гэж тодорхойлох нь бий. Тэр бол өмнөх Ерөнхий сайд Стeфeн Харпeр шиг баруун жигүүрт талтай, хатуу хүн биш.

Б.Обама гуравдугаар сарын эхээр түүнийг Цагаан ордонд урьж, хүндэтгэлийн зоог барьсан. АНУ-ын ерөнхийлөгч Б.Обама Канадын шинэхэн Ерөнхий сайдыг төрсөн дүү шигээ санаж, зааж зөвлөдөг.

...Би Ш.Абэтэй "дотно" биш...

Обамагийн хувьд Азийн өвөрмөц удирдагчидтай ухаалгаар харьцаж чаддаг. Гэхдээ Японы Ерөнхий сайд Ш.Абэ болон Б.Обама нарын хооронд тийм ч дулаан харилцаа өнөөг хүртэл бүрэлдэж амжаагүй л байна.

2014 оны дөрөвдүгээр сард Б.Обама Япон улсад айлчлал хийж байсан. Энэ үеэр Ш.Абэ түүнийг Японы хамгийн алдартай суши ресторанд урьж, албан бус уур амьсгал бүрдүүлэн харилцаагаа сайжруулахыг хүссэн.

Гэтэл Б.Обама энгийн зүйл ярихаас цааргалж, батлан хамгаалах салбар, худалдааны асуудлуудыг л хөндсөн юм. Уг үйлдэл нь Ш.Абэг нэлээдгүй гонсойлгож байсан.

...Си Жиньпин заримдаа уйтгартай...

Түүний хувьд хэлэлцээрийн ширээний ард өмнөх Ерөнхийлөгч Ху Жин Тоагаас илүү уян хатан, нөхцөл байдлыг сайн мэдэрдэг. Гэхдээ Хятадын Зүүн тэнгисийн асуудалд хатуу байр суурь баримталдаг. Үүнээс болж хоёр улсын хооронд мөргөлдөөн үүсэх аюултай байна.

Өмнөх Ерөнхийлөгч Ху Жин Тао нь  хэлэлцээрийн үеэр бэлдсэн цаас уншдаг байсан. Заримдаа Ерөнхийлөгч Б.Обама өөрийн эрхгүй ipad-даа гартаа барьдаг байсан.

Тэрээр хамтран хэлэлцэгч нь уйтгартай зүйл ярих үед ipad-аа оролддог.
 
 

 ...Би Израйлийг В.Нетаньяхугаас илүү мэднэ...

Тэд сайн хамтрагчид болох учиртай хүмүүс. Гэтэл Б.Обамаг хамгийн ихээр шаналгадаг удирдагч бол Бенжамин Нетаньяху. Ойрхи Дорнод дахь АНУ-ын хамгийн ойрын түнш улс бол Израйль. Гэтэл Б.Обама Израйль улсад үүссэн төвөгтэй байдлыг Нетаньяхугаас илүү ойлгодог гэж боддог.

Харин Нетаньяху Б.Обамаг найдваргүй нэгэн гэж үздэг. Мөн Б.Обама түүнийг АНУ, Ирантай хийсэн хэлэлцээрийг нураахыг оролдсон улс төрийн өрсөлдөгч төдийгүй хүлцэнгүй байдлын эх булаг’ хэмээн үздэг байна.

Б.Обама түүний талаар хамгийн ихээр гомдоллодог зүйл нь В.Нетаньяхуд улс төрийн зориг гэж байхгүй. Хоёр улсын хооронд шийдэл авчрахын тулд эрсдэл хүлээхийг хүсдэггүй гэж дүгнэжээ.