БНХАУ Барууны орнуудын хэвлэл мэдээллийн эсрэг дайнд хэрхэн ялалт байгуулав?
2016.03.11

БНХАУ Барууны орнуудын хэвлэл мэдээллийн эсрэг дайнд хэрхэн ялалт байгуулав?

БНХАУ-ын иргэдийн дийлэнх нь ‘Барууны хэвлэл мэдээллийнхэн БНХАУ-ын талаар  үнэн шударга мэдээлэл гаргадаггүй’ гэж үздэг. 

Тус улсын хэвлэл мэдээллийн салбарынхан болон Засгийн газрын төлөөлөгчид ‘Барууны хэвлэлийнхэн манай улсын сул тал дээр тоглолт хийж, бидний чадварыг дэгсдүүлэх замаар бүсийн аюул мэтээр олонд таниулж, бидний амжилтыг орхигдуулдаг хэмээн удаа дараа мэдэгдээд байна.

БНХАУ нь  хэвлэл мэдээллийн эрх чөлөөгөөрөө 180 орноос 176-д жагсдаг. Харин интернэтийн эрх чөлөөгөөр хамгийн сүүлд буюу 88 орноос 88-д жагсдаг. Энэ бол дэлхий дэх хамгийн том төрийн суртал ухуулга хийдэг аппарат. Тус орны мэдээнүүд нь нэгэн хэвийн бөгөөд төрийн үзэл суртлыг голлон нэвтрүүлдэг. Нийтлэлүүдийн хувьд БНХАУ-ын боловсруулж, хэрэгжүүлж буй бодлогуудыг эерэг талаас нь харуулахыг зорьдог бөгөөд шүүмжлэлтэй нийтлэлүүд устгагдах нь одоо нэгэнт түгээмэл үзэгдэл болжээ.

БНХАУ-ын хэвлэл мэдээллийн салбарынхан, засгийн газрын төлөөлөгчид Барууны хэвлэл мэдээллийн салбар нь БНХАУ-ын талаар зориуд түүхийг гуйвуулан ярьж байна хэмээн үзсээр ирсэн.

Гэхдээ “Барууны хэвлэл мэдээллийнхэн” гэж яг хэнийг хэлээд байгаа нь тодорхой биш байх аж. Барууны орон гэдэгт хэдэн арван улсууд хамаарна. АНУ-д гэхэд л 10 мянган мэдээллийн байгууллага үйл ажиллагаа эрхэлж байна. Эдгээртэй зэрэгцэн сонин хэвлэл, телевиз, радио, интернэт сайт, сэтгүүл, блог оршин тогтнодог. Энэ бүхнийг хамруулан үзвэл ‘барууны хэвлэл мэдээлэл’ гэсэн ойлголт нэлээд өргөн хүрээг хамрах бололтой.

АНУ-ын хэвлэл мэдээллийн салбарыг онцон авч үзье. Тус орны хэвлэл, мэдээллийн салбар нь  сүүлийн хэдэн жилүүдэд сөрөг мэдээллийг илүүтэй цацах хандлагатай болоод байна. Харвардын их сургуулийн Кеннидигийн нэрэмжит сургуулийн төрийн удирдлагын профессор Томас Паттерсоны 2005 онд сонгуулийн үеийн хэвлэл мэдээллийн хандлагын талаарх нийтлэл нт ихээхэн сонирхолтой билээ.

Уг нийтлэлд ‘1960 оны үед Ерөнхийлөгчийн сонгуулийн талаар эерэг хандлагатай мэдээллүүд цацагддаг байсан. Тэгтэл 2000 оны ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Жорж Бушийн талаарх нийт мэдээллийн 63% нь сөрөг хандлагатай нийтлэл байжээ. Мөн 2012 оны сонгуулийн улирлын үеэр Борак Обамагийн талаарх нийт мэдээллүүдийн 72%, БНН-аас нэр дэвшигч Митт Ромнигийн талаарх нийт  мэдээллүүдийн 71% нь сөрөг хандлагтай байжээ. Хамгийн сонирхолтой нь уншигчид энэ хандлагыг хөхүүлэн дэмжих аж. 2014 онд Канад улсын МакГилл их сургуулиас явуулсан судалгааны үр дүнгээс харахад ‘судалгаанд оролцогчид сөрөг нийтлэлүүдийг илүүтэй унших дуртай’ гэсэн дүгнэлт гарсан аж.

Харин БНХАУ-ын уншигчид тэднээс өөр. Тэд сөрөг мэдээллүүдэд дасаагүй

Харин БНХАУ-ын уншигчид тэднээс өөр. Тэд сөрөг мэдээллүүдэд дасаагүй. Тэд БНХАУ-ын талаарх дотоодын хэвлэл, мэдээллийн арга барилд дассан хүмүүс. Дотоодын хэвлэлд засгийн газрын бодлогыг дөвийлгөн магтах нь бий. Үүнээс гадна засгийн газраас хэвлэл мэдээллийн гарцуудад хатуу хяналт тавьдаг бөгөөд эерэг хандлагатай мэдээ цацахыг шаарддаг аж.

Тус улсын эдийн засгийн хөгжлийн таагүй тооцоолол гарах үед буюу 2015 оны есдүгээр сард ‘Суртал нэвтрүүлгийн төв хэлтэс’-ээс  нэгэн удирдамж гаргасан байна. Уг удирдамжинд “хэвлэл мэдээллийн салбарынхан БНХАУ-ын эдийн засгийн ирээдүй гэгээтэй байна гэсэн яриа, хэлэлцүүлгийг дэмжих хэрэгтэй. Мөн  улс төрийн системийн давуу чанарыг дэмжих хэрэгтэй. Дэмжихийн сацуу хүлээлтийг тогтворжуулж, итгэлийг бадраана. Өөрөө хэлбэл эдийн засгийн талаар сайн зүйлсийг нийтэлнэ хэмээсэн байдаг.

Дээрээс буулгасан энэхүү тушаал аль хэдийн хэрэгжиж эхэлжээ.  Тухайлбал гуравдугаар сарын 1-ны өдөр БНХАУ-ын эдийн засгийн үзүүлэлтийг харуулсан сүүлийн үеийн мэдээллүүд гарав. Уг үзүүлэлтээр үйлдвэрлэлийн болон бусад салбаруудын үзүүлэлт сүүлийн долоон жил дэх хамгийн муу байна гэж гарчээ.

Гэтэл гуравдугаар сарын 3-ны өөр ‘Гунминг’ өдөр тутмын сонинд БНХАУ-ын эдийн засгийн төлөв бүхэлдээ гэрэлтэй байна гэсэн гарчиг бүхий нийтлэл бичигджээ. Мөн төрийн өмчит ‘Легал’ өдөр тутмын сонинд засгийн газрын төлөөлөгчийн хэлсэн БНХАУ-ын ирээдүйд итгэл дүүрэн байна” гэсэн үгийг иш татан нийтэлсэн байна.

Хамгийн сонирхолтой нь БНХАУ-ын хэвлэл мэдээллийнхэн дотоодын мөргөлдөөн, үймээний талаар нарийвчилсан мэдээллийг нийтэлдэггүй атлаа АНУ-д өрнөсөн дотоодын асуудлыг дэлгэрэнгүй хүргэдэг.

Галт зэвсгээр хүчирхийлэл үйлдэх, арьс өнгөний үзлээр ялгаварлан гадуурхах зэрэг асуудлыг хөндөж, ардчилал бол үймээн самуунд хүргэдэг хэмээн дүрслэх нь бий. БНХАУ-ын дотоодод өрнөсөн үймээн, бослогын талаарх мэдээлэл, хэлэлцүүлгийг олон нийтийн цахим хэрэгслээр хүртэл маш нарийн шүүн гаргадаг. Тэгтэл 2014 онд АНУ-д  өрнөсөн ‘Фергусоны эсэргүүцэл’-ийн талаарх мэдээллүүдийг тус улсын нэлээд хэдэн сайт нүүр хуудсандаа байршуулж байжээ.

Үүнээс өөр төрлийн мэдээллүүдийг дийлэнх иргэд унших, үзэх боломжгүй байв.

Үүнээс өөр төрлийн мэдээллүүдийг дийлэнх иргэд унших, үзэх боломжгүй байв. БНХАУ-ын Засгийн газраас гадны вэб хуудсуудыг бүхэлд нь болон хэсэгчлэн хаасан. ‘Нью-Йорк Таймс’, ‘Волл Стрийт Жорунал’, ‘Рейтерс’, ‘БиБиСи’, ‘Деутче Велле’, ‘Ле Монде’ гэсэн үндсэн хэдэн мэдээний хуудсуудыг Хятад хэл дээр хүргэдэг. Эдгээрээс бусад вэб хуудсуудаар онлайн хяналтыг залилах чадвартай хүмүүс л зочлох боломжой гэсэн үг..

Ямартаа ч БНХАУ-ын дийлэнх ард иргэд ‘Барууны хэвлэл мэдээллийнхэн тэдний дэглэмийн эсрэг зогсдог тул үнэнийг гуйвуулдаг’ гэдэгт бат итгэдэг.

  

Эх сурвалж: http://foreignpolicy.com/2016/03/04/china-won-war-western-media-censorship-propaganda-communist-party/