2016.03.21
Ядуурлыг бууруулахын тулд хөдөлмөрийн зах зээлийг сэргээх хэрэгтэй
УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд Нийслэлийн иргэд сонгогчидтой уулзаж эдийн засаг, нийгмийн өнөөгийн нөхцөл байдал, МАН-ын гишүүдийн боловсруулж батлуулсан хууль тогтоомж, гаргасан санал санаачлагуудын талаар тайлагнасан юм.
Мөн цаашид эдийн засгаа сэргээхийн тулд авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар ч иргэдтэй санал солилцсон байна.
“Иргэд олон түмнийг ядуурлаас гэтэлгэх тодорхой арга хэмжээнүүдийг зайлшгүй авах шаардлагатай байна. Эдийн засгийн хямралын үед ард иргэдийн амьжиргааг дээшлүүлэх, ялангуяа нийгмийн эмзэг бүлэг ядуу иргэдээ хамгаалахад чиглэсэн бодлого арга хэмжээнд анхаарлаа хандуулах хэрэгтэй. Ядуурлыг бууруулахын тулд эхлээд хөдөлмөрийн зах зээлийг сэргээж, иргэдийг байнгын ажлын байртай болгоход төр, засгийн зүгээс анхаарах нь чухал” гэж МАН-ын дарга М.Энхболд илтгэлдээ дурдсан юм.