Ажилтны нийгмийн баталгааны тулгамдсан асуудал, шийдэл
МҮЭХ-ны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар
2016.03.10

Ажилтны нийгмийн баталгааны тулгамдсан асуудал, шийдэл

Монгол Ардын намаас зохин байгуулсан "Бид хамтдаа" Үндэсний форумын "Монгол улсын нийгмийн хөгжлийн бодлогын асуудлууд" нэгдсэн хэлэлцүүлгийн нээлтийн хурлын илтгэл. МҮЭХ-ны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар. 

...Ажилгүй иргэдийн тоо 49 мянган болж буурсан, дундаж цалин хөлс 900 мянгад хүрсэн гэж Засгийн газраас мэдээлж байгаа ч бодит байдал дээр огт өөр буюу ажилгүй иргэдийн тоо өдрөөс өдөрт нэмэгдэж, олон аж ахуйн нэгж, байгууллагууд үүд хаалгаа хааж байна, төрийн албанд ажиллагчдын голлох масс буюу багш, эмч нарын сарын дундаж цалин 500-630 мянган төгрөг байна. Ард иргэдийн амьдрал өдрөөс өдөрт улам бүр доройтож байна. Ийм бодит нөхцөл байдлыг өнөөдрийн “Бид хамтдаа” үндэсний форумаар ярилцана гэж бодож байна.

Зах зээлийн эдийн засагтшилжсэнээс хойших 25 жилийн хугацаанд бид нийгмийн түншлэлийн харилцаанд маш том ахиц гаргасан. Үүнийг нотолж өнгөрсөн жил хуралдсан ОУХБ-ын 103 дугаар чуулганаас Монгол Улсыг “Загвар нийгмийн түншлэл”-тэй улсаар өргөмжлөн дэлхий нийтэд Монгол Улсыг сурталчилж байсан. Гэтэл өнөөдөр Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2015-2016 оны Улсын хэлэлцээрээр хүлээсэн үүргээ хэлэлцээрт оролцогч талууд хүлээхгүй, хэрэгжүүлэхгүй байдалд хүрч хэлэлцээрийн биелэлт өнгөрсөн 5 сараас хойш тасарч байна.

МҮЭ-ийн холбоо нь 2012 оноос хойш хоёр Засгийн газар, гурван Хөдөлмөрийн сайд, гурван Сангийн сайдтай хамтран ажиллаж байна. Засаг тогтворгүй байна. Өмнөх Засгийн газартай байгуулсан хамтын хэлэлцээр дараагийн Засгийн газрын үед зүгээр л цаас болж хөдөлмөр, нийгмийн түншлэлийг үгүйсгэсэн байдал бий болоод байна...

Илтгэлийг бүрэн эхээр нь энд дарж уншаарай.