МАН, МАХН-ууд нэгдэж эх орончдын өдрийг хамтран тэмдэглэж байна
МАН, МАХН-ууд 2016 оны сонгуульд эвсэж орох уу гэдэг асуудалын гогцоо өнөөдрийн арга хэмээний үеэр үндсэндээ тодорхой боллоо. Учир нь угшил нэгтэй намуудын хувьд нэгдэх бус хамтран ажиллах асуудал өнгөрсөн онуудад хүчтэй яригдаж байсан ч тодорхойгүй байсан. Тэгвэл эх орончдын өдрийг хамтран тэмдэглэсний дээр улстөрийн намууд хамтарсан баярын хурлаа хийж байна.
Угшил нэгтэй хоёр намын хувьд нөхцөл байдал тодорхой болж байгаа нь өнөөдрийн үйл явдалаас харагдаж байна. Намын гишүүдийн зүгээс дээрх асуудалд эерэг байр суурьтай байгаагаа илэрхийлж байна.
СХД-ын ИТХ-ын дарга Х.Нямбаатар: Ирээдүйд гарах алдаа эндэгдлээс сэргийлэх зорилготой түүхт өдрүүдийг тэмдэглэдэгээрээ онцлогтой. Өнөөдөр МАН, МАХН-ууд нэгдэж эх орончдын өдрийг хамтран тэмдэглэж байна. Энэ хоёр нам нь гарал үүсэл нэг намууд учраас цаашид нэгдэж улстөрийн тогтолцоонд нэгдсэн байр сууриа гаргаасай гэж хүсч байна.
Бүрэн эхээр нь бичлэгээс ...