М.Энхболдын үед эргээд уулздаг байжээ
Эргээд хэзээ ч уулзахгүй юм шигээр МАН, МАХН хоёр яг зургаан жилийн өмнө салж байлаа. Тэр үед нэг нам байгаагүй мэтээр бие биесээ элдвээр хэлж, МАН, МАХН гэсэн хил татан, өрх тусгаарласан.
Эвдрэлцэхэд нэг хором, эвлэхэд мянган хором гэдэг шиг МАН, МАХН хоёр нэг л өглөө салцгаасан. Харин эргэж гар барилцахад бүтэн зургаан жил шаардагдав. С.Батболд, Ө.Энхтүвшин, М.Энхболд гэсэн гурван удирдлага солигдож байж өөд өөдөөсөө алхацгаав. МАН байгуулагдсаны 95 жилийн ой буюу “Эх орончдын өдөр” уулзаж ярилцах далим болов.
Тэд нийгэмд хандаж “Эх орончдын баяр”-ын өдрийг хамтран тэмдэглэж байгаа гэж тайлбарласан боловч үнэн хэрэгтээ ойлгоцох анхны том алхмаа л хийлээ. Салж биш нийлж МАН-ьш баярыг тэмдэглэснээр нийгмийн анхаарлыг ч их татсан. Сөрөг хүчнээ ч сандаргалаа. Намын гишүүдээ ч баяр баясгалантай, ярих юмтай байлгалаа. Сүхбаатарын талбайд цугларсан олон нийт “М.Энхболдын үед ингээд эргэн уулздаг байжээ” гэж ярилцах нь олон сонсогдов. Энэ үг М.Энхболдыг эвийг эрхэмлэгч гэсэн имижийг бататгаж өгөх нэг шалтгаан болжээ.
М.Энхболд ойлголцолыг чухалчилсан бол Н.Энхбаяр шоуг илүүд үзэв
МАН, МАХН-ын хурлыг харахад асуудалд хандах хоёр даргын хандлагыг ажиглагчид янз бүрээр тайлбарлаж байна. МАН-ын дарга М.Энхболдын хэлсэн үг, байр суурийг харахад МАХН-тай учраа олох, ойлголцохыг илүүд үзсэн нь илэрхий анзаарагдсан. Харин МАХН-ын дарга үйл явдлыг далимдуулан улс төр, шоу хийх гэсэн арга барилаар асуудалд хандаж байв. Ийм зорилгын үүднээс Н.Энхбаяр хамтарсан баярын хуралд ирсэн намын гишүүдээ сайтар цэнэглэсэн нь илэрхий анзаарагдав. Н.Энхбаяр шоронгоос суллагдах, хамтран засаг байгуулахаас эхлээд бүхий л үйл явцад АН-ынхныг чадсаар ирсэн. Тэр энэ зангаа МАН-ынхандаа ч харуулах шинжтэй байв. Харин МАН-ынхан түүнийг ихэд өөрчлөгдсөн гэж ярих болсон нь эндүү ташаа ойлголт гэдгийг баярын хурлын зарим зохион байгуулалт харуулж өгөв.
М.ЭНХБОЛД ХАЯЖ ЯВСАН НӨХДӨӨ УУЧИЛСАН БОЛ Н.ЭНХБАЯР МАХН-ЫН НӨХДӨӨ “ЧИМХЛЭЭ”
МАН, МАХН-ын хуралд Н.Энхбаяр илтгэл тавихдаа бяцхан оршил хийгээд гомдол сануулга хэлэв. Тэрбээр “Би удаан хугацаанд гадаадад эмчлүүлж эх орноосоо алс байж байгаад ирлээ. Албан тушаалд томилогдсон хүмүүсийн зан араншин, харилцааг хараад эх орноо таниагүй. Харин жирийн иргэдгэй гуцамжинд тааралдахад “Н.Энхбаяр гуай таны бие сайн уу” гэж асуухыг харахаар эх орноо таньж байлаа” гэсэн агуулгатай үг хэлэв.
Тэр энэ үгээ эрх баригч АН-ынхан, өөрийн МАХН-аас ажил албан тушаалд томилогдсон журмын нөхөдцөө зориулсан хэрэг. Өөрөөр хэлбэл, МАХН-аас албан тушаадд томилогдсон Д.Тэрбишдагва, Ч.Улаан нарын ааш аягийг харахаар эх орноо танихгүй байна гэж “дайруулсан” хэрэг гэж дайруу үгийн далд утгыг тайлагсад олон байв. Нээрээ ч Н.Энхбаярыг Солонгосоос ирэхэд МАХН-ынхан л ажил албан тушаалтай байсан шүү дээ. Тэднээсээ эх орноо олж харахгүй байсан гэж “явуулж” байна. Н.Энхбаяр ингэж өөртэй нь хамтарсан хүмүүсээ ил далдаар “чимхэж” үгээ хэлсэн юм.
Харин М.Энхболд хаяаж гарсан, эрх баригчидтай нийлээд явсан хуучин нөхөдөө уучлаад урьж, баяраа хамтран тэмдэглэж байна. Нэгэн цагт Английн Ерөнхий сайд Тони Блэйр “Бид муудаа ялагдаагүй. Урвагчдаасаа л болж ялагддаг” гэж хэлсэн шиг МАН 2012 онд мууцаа АН-д ялагдаагүй. Харин МАН-аас урвасан хүмүүсийнхээ “буян”-аар ялагдал хүлээснийг сонгуулийн дүн, ард түмний яриа нотлоод өгнө. Бодит байдал ийм байхад л М.Энхболд намаа хаяж явсан нөхөддөө эргэж ирэх хаалгыг нээж өгөв.
Н.ЭНХБАЯР ЭВСЭХ БОЛОМЖИЙГ САНАЛ БОЛГОСОН БОЛ М.ЭНХБОЛД ЯАГААД ДУУГАРСАНГҮЙ ВЭ
МАН-ын дарга М.Энхболд Цагаан сарын өмнө ярилцлага өгөхдөө “МАН, МАХН хоёрын нэгдлийг зөвхөн сонгууль харж ярих хэрэггүй. Энэ хоёр нам сонгуулийн өмнө ч, хойно ч бай нэгдэх л ёстой. Энэ хоёр нам нэгдэж байж л эдийн засаг, улс төрийн тогтвортой байдал хадгалагдаж, иргэдийн амьдрал сайжирна. Би МАН-ын дарга болсноосоо хойш бүх удирдлагдаа МАХН-ынхантайгаа учраа олж ажиллах үүрэг чиглэл өгсөн” гэж дурдаж байсан. Гэтэл МАХН-тай хамтарсан баярын хурал дээрээ нэгдэх, эвсэх талаар нэг ч үг унагасангүй.
Өөрөө эхэлж алхам хийчихээд, МАХН-ынхантай нэгдэж, эвсэж болохгүй гэж ярих намынхаа нөхдийг дуугүй болгочихоод яг баярын хурал дээрээ дүгнэлт хэлсэнгүй бултав. Харин МАХН-ын дарга Н.Энхбаяраар дүгнэлт хэлүүлчихэв. Н.Энхбаяр “Эрх зүйн хувьд нэгдэх боломж үлдсэнгүй. Харин эвсэж сонгуульд орьё” гэсэн агуулгаар байр сууриа илэрхийлэв. Энэ байр сууринаас харвал М.Энхболдын далд тоглолтууд чимээгүй л яваад байна.
Н.ЭНХБАЯРЫН СЭТГЭЛИЙН ҮГ ЮУ БАЙВ
Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын урт илтгэл дунд эргээд уулзах боломж нээгдэж байгаад талархсан сэтгэлийн үг олон байв. Тухайлбал, тэрбээр “Та бүхэн ааш зангаа хувиргалгүйгээр намайг, биднийг сайн сайхан тосон хүлээж авсан болоод тэр үү, ямар ч байсан би сайн мэддэг эх орондоо эргэн ирсэн байна, миний эх орон энэ мөн байна хэмээн таних сайхан мэдрэмж миний зүрх сэтгэлд төрлөө”, “Би энэ удаагийн баярын уулзалт ухаарал ойлголцол, баяр баясгалан авчрах ирээдүйн сайн үйл хэргийн зөв сайн эхлэл болоосой гэж чин сэтгэлээсээ хүсч байна”, “Хамтдаа ойн баяраа тэмдэглэн нэг танхимд мөр зэрэгцэн сууж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлье”, “Нэг хэсэг нь та биднийг хамтраасай гэж хүсч байхад нөгөө хэсэг нь тус тусдаа байгаасай хэмээн хүсч байгаа”, “Чин хүсэл эрмэлзлийнхээ хувьд бидний хооронд босгосон, нурааж дийлэхгүй тийм том хана хэрэм байхгүй гэдэгт би итгэдэг” гэх мэт анхаарал татах олон үг хэлэв. Түүний энэ үг МАН-ын удирдлагад, МАН-ын гишүүдэд зориулагджээ. Үнэндээ Н.Энхбаяр ч МАН-даа эргэж ирэхийг хүсч байгаа нь эдгээр үгнээс илэрхий харагдаж байна.
М.ЭНХБОЛД ЖИРИЙН ГИШҮҮДИЙНХЭЭ ХҮСЭМЖЛЭЛД ХАРИУ ӨГЧ ЧАДЛАА
МАН, МАХН хоёр баяраа хамтран тэмдэглэх гэсэн санаачилга Монголын нийгмийн анхаарлыг татсан. МАХН-аас гарсан хүсэлтийг МАН-ын удирдлага ажил хэрэг болгов. Үнэндээ МАН-ын зарим гишүүн асуудалд таагүй хандаж байсан бол тус намын олон мянган жирийн гишүүд баяраа хамтран тэмдэглэхийг, цаашдаа хамтрахыг эрхэмлэж ирсэн. Ийм хоёр ацан шалаан дунд М.Энхболд сонголт хийлээ. Тэр удирдлагын цөөн хүний үгээр биш жирийн олон мянган пишүүний хүсэмжлэлд нийцүүлэн МАХН-тай ойлголцох алхмыг эхлүүлэв.
МАН, МАХН-ынхан Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөхөд талбай дүүрэв. Соёлын төв өргөөнд хоосон суудал байтугай босоогоороо зогсох газар олдохгүй болтлоо хүмүүс цугаарсан билээ. Эндээс хоёр нам нэгдэх, хамтрахыг дэмжсэн жирийн гишүүдийн хүсэмжлэл их байсан нь илэрхий. Тэдний хүсэмжлэлд МАН-ын дарга М.Энхболд хариу өглөө. Харин нэгдэх эсэх нь тусдаа өөр асуудал болон үлдэв. Эх орны эрх ашгийн үүднээс МАХН хамтарч сонгуульд оръё гэж гуйвал МАН үгүй гэхгүй бололтой.