Хоёр нам хамтдаа олонх болох бүрэн боломжтой байсан
“Ярилцъя л даа” нэвтрүүлгийн шинэ дугаарт УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин оролцож байна.
Одоо чуулган завсарлаж, гишүүд тойрогтоо ажиллах шинэжтэй байна. Яриагаа “Эх орончдын өдөр”-тэй холбоотой эхлье. Энэхүү баярыг танай нам болон МАХН хамтран баяраа тэмдэглэлээ. МАН, МАХН хамтран тэмдэглэдэг нь анхаарлыг татлаа?
-Эх орончдын баярын өдөр гэж нэрлээд байгаа анх бол улстөрийн ууган хүчин байгуулагдсаны баяр юм. Энэ жилийн энэ баярыг МАХН, МАН хамтран тэмдэглэлээ. МАХН-аас анхны санаачилга гарлаа. Бид хүлээж авсан. Сайхан арга хэмжээ авсан. Ер нь бол зүйтэй, ингэх ёстой байсан. Тусдаа хоёр нам гээд байгаа ч уг нь бол нэг л нам байсан тодорхой шалтгааны улмаас тус тусдаа явж байгаа. Гурван удаа сонгуульд тус тусдаа орсон.
Энэ бол хэрэггүй л зүйл болсон. Санал хуваагдан хүч сарниж байгаагаас хамгийн их хохирч байгаа нь ард иргэд. Хамтраад явсан бол олонх болох бүрэн боломжтой байсан. Зүгээр нэг баяраа тэмдэглээд зогсохгүй цаашид тодорхой ажлуудыг ярилцах хэрэгтэй. Ажлын хэсэг гарч тал талынхаа саналыг сонсож, юунд нэгдэх, юунд болох талаар ярилцана. Хамгийн гол нь нэгдээд юу хийх вэ гэдэг л чухал. Ширээ сандал хуваах гэхээсээ илүү хамтраад явж болох эсэх талаар ярина.
Бүрэн эхээр нь бичлэгээс...
/2-р хэсэг/