ММНБИ-ээс өртөг ба гүйцэтгэлийн удирдлага сурах бичиг гаргалаа
2016 оноос ММНБИ-ийн сургалтын хөтөлбөрт өөрчлөлт орсонтой холбогдуулан шинэ сурах бичгүүд хэвлэгдэн гарсаар байна.
“Өртөг ба гүйцэтгэлийн удирдлага“ сурах бичиг энэ 7 хоногт шинээр хэвлэгдлээ. Энэ номыг их, дээд сургууль болон ММНБИ-ийн багш, мэргэжилтнүүд хамтран бүтээлээ.
“Өртөг ба гүйцэтгэлийн удирдлага“ сурах бичгийн онцлог нь зардал ба өртгийн бүртгэлийн орчин үеийн шинэлэг хандлагууд, удирдлагын шийдвэр гаргалтанд ашиглагдах хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт арга аргачлалуудыг тайлбарлаж өгсөн. Ингэснээр нягтлан бодогчдын хувьд зөвхөн мэргэшсэн нягтлан бодогчийн эрх олгох шалгалтанд бэлтгэх бус удирдлагын шийдвэр гаргалтын түвшний мэдээллийг бэлтгэх бүрэн чадвартай болно.