ММНБИ-ийн салбарын дарга нарын зөвлөгөөн ирэх сарын 3-нд болно
2016.02.29
ММНБИ-ийн салбарын дарга нарын зөвлөгөөн ирэх сарын 3-нд болно
Ирэх сарын 3-ны өдөр ММНБИ-ийн салбарын дарга нарын зөвлөгөөн болох гэж байна. Зөвлөгөөнөөр салбаруудын өнгөрсөн оны ажлыг дүгнэн, ММНБИ-ийн 20 жилийн ойн хүрээнд хийх ажлын талаар болон цаашид хэрхэн ажиллах талаар зөвлөлдөнө.
Энэ удаагийн зөвлөгөөн ММНБИ-ийн 20 жилийн ойн хүрээнд болж байгаагаараа онцлогтой. Институт нь эдүгээ Монгол Улсын 21 аймаг, Улаанбаатар хот, Багануур, Налайх, Төмөр зам гэсэн 25 салбарт үйл ажиллагаагаа явуулж байна.