Монгол Ардын Намын дарга, УИХ-ын дэд дарга М.Энхболд
2016.03.02

Аж үйлдвэр 1990-ээд оны эх гэхэд 39.5 хувьд хүрсэн байв

Өчигдөр Монгол Улсад улс төрийн ууган хүчин үүсэн байгуулагдсаны 95 жилийн ой “Эх орончдын өдөр” тохиов. Энэхүү баярыг Монгол Улсын ууган хүчин Монгол Ардын Намтай байгуулагдаад таван жилийн нүүр үзэж буй Монгол Ардын Хувьсгалт Нам хамтран тэмдэглэсэн. Шинэ оны эхнээс л МАН, МАХН хоёрыг эвсэж сонгуульд орох нь гэсэн явган яриа улс төрийн хүрээнийхэн хийгээд ард түмний дунд эрчимтэй тархсан билээ.

Дээрх явган ярианы хариуг хоёр нам, тэр дундаа Монгол Ардын Намын дарга, УИХ-ын дэд дарга М.Энхболд “Эх орончдын өдөр”-өөр өгчих шиг болов. Тэрбээр МАН-ын даргын албыг авсан даруйдаа “Үндэсний зөвшилцөл” хэмээх улс төрийн намын дарга нар, Ерөнхий нарийн бичгийн дарга нарын уулзалтыг санаачилсан нь цаг үеэ олсон явдал болсныг улс төр суддаачид онцдон тэмдэглэсэн нь бий. 

Мөн “Үндэсний зөвшилцөл”-ийн хүрээнд “Үндэсний зөвшилцөл”-ийн соёл бий болгохыг улс төрийн намуудад уриалсан юм. МАН-ын даргын санаачилга, уриалга талаар болоогуйг “Эх орончдын өдөр”-өөр явагдсан их жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөх ёслолын арга хэмжээ, баярын хурал бэлхнээ харуулсан юм. Учир нь өчигдөр болж өнгөрсөн дээрх арга хэмжээнүүдэд зөвхөн МАН, МАХН-ын удирддага, гишүүд дэмжигчид бус МҮАН болон УИХ-д суудалгүй намын төлөөллүүд оролцсон нь М.Энхболдын эв эеийг эрхэмлэсэн, “Үндэсний зөвшилцөл”-ийг чухалчилсны үр дүн гэж харах улстөрчид цөөнгүй байна.

Өнөөдрөөс 10 жилийн өмнө буюу 2006 онд одоогийн МАН-ын дарга, УИХ-ын дэд дарга М.Энхболд Ерөнхий сайдын албанд томи-логдсон ч тухайн үеийн Ерөн-хийлөгч, өдгөөгийн МАХН-ын дарга Н.Энхбаяр унагаж оронд нь ОХУ-д Элчин сайдаар ажиллаж байсан С.Баярыг Ерөнхий сайдаар томилсон түүхийг УИХ-ын гишүүн асан, зохиолч Л.Одончимэд гуай нүдэнд харагдтал бичсэн нь бий. Энэ түүхээс харвал МАН-ын дарга М.Энхболд МАХН-ын дарга Н.Энхбаярыг журмын нөхөдтэй нь хүлээж авахгүй ч байж болохоор бай-лаа. Бүр цаашилбал, бүдэрсэн дээр нь дэвсэж, унасан дээр нь гишгичиж бас болно.

Гэвч МАН-ын дарга эр хүний ноён нуруу, улстөрч хүнд байх ёстой хүн чанар, ёс жудагийг эрхэмлэж, монгол хүний уужуу саруул ухаанаар асуудалд хандсан нь хоёр намын дунд үүсээд байсан ан цавыг нааштайгаар шийдсэн алхам болов. Ингэснээрээ тэрбээр ‘Үндэсний зөвшилцөл” гэдэг нь хий хоосон уриа лоозон байгаагүй гэдгээ баталлаа. Бас үндэсний лидер гэдгээ ч нотоллоо. Улс төрийн хямрал нүүрлэсэн энэ цаг үед улс төрийн намуудхамтран зөв боддого, зөв хөгжлийн гарцаа тодорхойлох эхлэлийг ч бас тавьчихлаа.

МАН-ын дарга, УИХ-ын дэд дарга М.Энхболд “Эх орончдын өдөр”-т зориулсан баярын хуралд тавьсан илтгэлдээ “Өнөөдөр хэдийгээр барууныхан хувийн өмчтөнүүдэд, харин зүүнийхэн хөлсний хөдөлмөр эрхлэгчдэд илүү тулгуурлаж байгаа боловч сонгуулийн үр дүн голчлон улс төрийн хүчнүүдийн дунд тэнцвэртэйгээр хуваагдсан дундаж давхрагынхнаас хамаардаг болжээ. Тиймээс ч тэдний саналын төлөөх тэмцэл нь намуудын мөрийн хөтөлбөрүүдийг ижил төстэй болгоход хүргэж байна. Үүний үр дүнд эдүгээ уламжлалт намуудын оронд “өргөн хүрээний нам”, “бодлогын нам”, “сонгогчдын нам” зэрэг намын хөгжлийн шинэ хэв маягууд бий болсоор байна. МАН нийгэм, ард иргэдийнхээ өмнө хүлээсэн үүрэг, хариуциагаа хэзээ ч умартаж байгаагүйг түүх гэрчилнэ.

Энэ нь МАН-ын нийгэмд гүйцэтгэж ирсэн, гүйцэтгэж байгаа үүргүүдээр тодорхойлогдох юм. Манай нам 95 жилийн тэртээ үүсэн байгуулагдахдаа ард иргэдийнхээ төлөө гэсэн чин эрмэлзлэл, зорилгыг үйл ажиллагааныхаа үндэс болгож байсныг би энд дахин хэлэхийг хүсч байна. Монгол Ардын Нам үүсэн байгуулагдаж буй эрхэм зорилгоо “Ардын хэмээх нь ардын тусын тулд, нам хэмээх нь нийтийн тусын тулд болой” хэмээн үнэн чин зорилго бүхий үзэл санааг тунхаглаж байсан

. Бид намынхаа мөн чанар болсон нийтийн тусын тулд гэсэн зарчмыг чанд баримтлан ажиллахын зэрэгцээ орчин үеийн намын хөгжлийн чиг хандлагыг зөв баримжаалсан өөрчлөлтүүдийг хийх замаар энэ зорилгод хүрч чадна гэж үзэж байна. Ийм ч учраас орчин үеийн улс төрийн намын хямрал, түүнээс гарч буй сөрөг үр дагаврыг амжилттай даван туулах, орчин үеийн нийгмийн хэрэгцээг хангахад чиглэсэн илүү дэвшилттэй бүтэц зохион байгуулалт, үйл ажиллагааны хэлбэрийг сонгон ажиллах шаардлагатай байгаад анхаарал хандуулах нь зүйтэй байна.

Өөрөөр хэлбэл “Улс төрийн намын нөөц бололцоо шавхагдаж дууссан” гэсэн нийгмийн сөрөг үнэлгээнд бодитой хариулт өгөх шаардлагын өмнө бид зогсож байна” гэж дурдсан нь өнөөдрийн нийгмийн үнэн дүр төрх юм. Мөн тэрбээр “1960 оноос хойшхи 30 шахам жилд олдворлох, боловсруулах үйлдвэр, нэн ялангуяа түлш, эрчим хүч, уул уурхайн үйлдвэрүүдийг хөгжүүлж, Дархан, Эрдэнэт, Чойбалсан зэрэг үйлдвэрийн шинэ төвүүдийг байгуулснаар улс орны эдийн засгийн гол гол үзүүлэлтүүд нэмэгдэж, салбарын бүтцэд дэвшилттэй өөрчлөлт гарчээ. Монгол Улсын үндэсний орлогын бүтцийг авч үзвэл 1960 онд аж үйлдвэр 14.6 хувь байсан бол 1990-ээд оны эх гэхэд 39.5 хувьд хүрсэн байна.

Ардын хувийн аж ахуйтныг хоршоолсноор хөдөөгийн амьдралд өөрчлөлт гарч, атар газар эзэмшин, газар тариалан хөдөө аж ахуйн бие даасан салбар болсон нь улс орны эдийн засгийн хөгжилд томоохон түлхэц үзүүлсэн юм хэмээсэн. Үнэхээр ч Монгол Улсын өнөөдрийн хөгжлийн тулах баганыг Монгол Ардын Нам, тэр дундаа 1940-1990 оны хооронд босгосныг цагаан дээр хараар бичсэн түүхээс харж болно. Цаашлаад ардчиллын 26 жилийн түүхийг авч үзвэл Монгол Ардын Нам олонхи болж засгаа бүрдүүлсэн он жилүүдэд эдийн засгийн өсөлт тогтмол явагдаж ирснийг ч бас харж болно.

Монгол Улсад улс төрийн ууган хүчин үүсэн байгуулагдсаны 95 жилийн ой, “Эх орончдын өдөр” сүр дуулиантайхан болж өнгөрлөө. Төрд итгэл алдарсан иргэдийн итгэл сэргэж, хямралд царай алдсан ард түмний сэтгэл цэлмэж байна. Үл ойлголцлын далайд живсэн улс төрийн намууд ‘Үндэсний зөвшилцөл”-ийн чухлыг ойлгож, эвийг эрхэмлэж, эеийг хичээж эхэллээ. Энэ бүх эерэг дүр зургийг МАН-ын дарга, УИХ-ын дэд дарга М.Энхболд монголын улс төрд эргүүлэн авчирч чадлаа.