Үнэмлэхээ гээсэн иргэд сонгуулиас өмнө дахин авах боломжтой
2012.05.08

Үнэмлэхээ гээсэн иргэд сонгуулиас өмнө дахин авах боломжтой

Иргэний үнэмлэхийг дахин хэвлэж иргэний үнэмлэхээ хайж гээгдүүлсэн иргэдэд сарын хугацаанд олгохоор боллоо.

УИХ дахь МАН-ын бүлэг өчигдрийн ээлжит хуралдааны талаар бүлгийн дэд дарга Су.Батболд сэтгүүлчдэд мэдээлэл хийв. Иргэний үнэмлэхээ хаяж, гээгдүүлсэн  40   мянга   гаруй   иргэн   байгаа юм. Эдгээр иргэдийг үнэмлэхээ хаяж гээгдүүлсэн гээд сонгуульд оролцуулахгүй байх нь иргэний эрх зөрчигдөх асуудал гарна гэж МАН-ын бүлэг үзжээ. Иймээс иргэний үнэмлэхийг хэвлэж олгох чиглэлээр Засгийн газар шийдвэрээ гаргаж, Улсын бүртгэлийн ерөнхий газрыг шуурхай ажиллах ёстой гэж үзсэн байна. Мөн бүлэг хуралдаанаараа Монгол Улсын Ерөнхийлөгчөөс оргон мэдүүлсэн Шүүхийн захиргааны тухай, Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай зэрэг багц хуулийн төслийг хэлэлцээд дэмжсэн байна. Ингэхдээ хэд, хэдэн асуудлыг тусгаж өгөх ёстой гэжээ. Тухайлбал, Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгчийн бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болоход дан ганц Монгол Улсын Ерөнхийлөгч санал болгож байгаа нь учир дутагдалтай. Тиймээс нэмж УИХ, Засгийн газраас Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгчийг санал болгодог байхаар зохицуулалт тусгах ёстой гэж үзэв.

Түүнчлэн бүлгээр УИХ-ын гишүүн Ш.Сайхансамбуу нараас өргөн мэдүүлсэн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд чуулган өндөрлөхөөс өмнө УИХ-аар асуудлыг оруулж хэлэлцэх эсэхийг нь дэмжих ёстой гэв.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.