хуулийн хүрээнд асуудлыг шийднэ
2016.02.18

Хуулийн хүрээнд асуудлыг шийднэ

Н.Энхбаярыг шадар сайд болох эсэх нь Авлигатай тэмцэх газраас ирэх ашиг сонирхолын зөрчилтэй эсэх тайлбараар шийдэгдэх байсан. Тэгвэл Авлигатай тэмцэх газраас энэ саналаа засгийн газрын хэрэг эрхлэх газарт илгээсэн гэдгээ мэдэгдсэн. Гэвч засгийн газрын хэрэг эрхлэх газарт ямар нэгэн албан бичиг ирээгүй гэлээ. Хэвлэлээр явж байгаа мэдээллээр АТГ-аас Н.Энхбаярт үгүй гэх хариу илгээсэн гэх. Дээрээс нь одоогийн хүчин төгөлдөр эрүүгийн хуулиар ялтайд тооцох хугацаа нь дуусаагүй байна.

УИХ-ын гишүүн А.Бакей:  Нэг хүнээс үүдсэн шийдвэр гаргаж эвслийг задлах юм бол цаашдаа засгийн газрыг тогтворгүй байдалд хүргэнэ. Мөн эвслийг бүрдүүлж байгаа 10 гишүүний хувьд сайн үр дүн авчирахгүй.

УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар: Монгол улс хуультай. Тиймээс хуулийн хүрээнд асуудлыг шийднэ. Боломжтой үгүй нь хуулийн заалтаараа орж ирнэ. Тэр асуудлаар шийдвэр гаргах нь ойлгомжтой.

Бүрэн эхээр нь бичлэгээс ...