
УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин
2016.02.18
Х.Тэмүүжин нээлттэй хэлэлцүүлэгт оролцоно
"Либерал хаус" бодлогын судалгааны хүрээлэн, Ардчилсан намын бодлогын зөвлөл, Нэг ардчилал клуб хамтран өнөөдөр 18 цагаас Архитектурын ордны 5 давхрын хурлын танхимд нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулна. Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин оролцож, "Эрүүгийн эрх зүйн шинэчлэлт ба процессын шударга ёс" сэдвээр харилцан ярилцах аж.
Хууль зүйн салбарын шинэчлэлийг сонирхсон хүн бүрт хэлэлцүүлэг нээлттэй зарчмаар болох юм.