Ганц бие эцэг, эхэд зориулсан хууль боловсруулжээ
УИХ-ын гишүүн Д.Оюунхорол
2016.02.18

Ганц бие эцэг, эхэд зориулсан хууль боловсруулжээ

УИХ-ын гишүүн Д.Оюунхорол тэргүүтэй гишүүд өрх толгойлсон ганц бие эцэг, эхэд зориулсан хуулийн төслийг боловсруулжээ.

Тодруулбал, ганц бие эцэг, эхэд үзүүлэх нийгмийн халамжийн тухай хуулийн төслийг таван гишүүний хамт боловсруулж дуусгасан талаараа өчигдөр цахим хуудсандаа мэдээлэл байршуулсан юм.

Манай улсад 18 хүртлэх насны хүүхэдтэй өрх толгойлсон ээж 40500, өрх толгойлсон аав 8000 орчим байгаа нь эрх зүйн зохицуулалт шаарддагатай байгааг харуулж байгаа юм. Тиймээс тэдэнд зориулсан хэрэгтэй хуулийн төслийг боловсруулсан байгаа бөгөөд дараа УИХ-д өргөн барих асуудал яригдаж эхлэх нь тодорхой болжээ.