УИХ-ын гишүүн, ХҮН-ын дарга С.Ганбаатар
2016.02.17

Ээлжит бус чуулганаар хэлэлцэх чухал асуудлаа олсонгүй

Тодруулга ярилцлагаа УИХ-ын гишүүн, ХҮН-ын дарга С.Ганбаатар оролцож байна.

УИХ ээлжит бусаар хуралдаж нийт 24 асуудал хэлэлцэх байгаа. Энэ асуудлыг нэн тэргүүнд Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг эргүүлэн татах асуудал орсон. Үүнд таны байр суурь?

-Ээлжит бус чуулган хуралдахыг дэмжиж байгаа. Учир нь Монголд хуралдсан олон асуудал байна. Түүнийг хамтын бодлоор шийдэх ёстой. Маш их талцал үл ойлголцолын хямрал байна. Үүнийг их хурал дээрээ л шийддэг байх учиртай. Харин харамсалтай нь ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлаа олсонгүй. Учир нь Монгол ажилгүйдэлд нэрвэгдэж, олон залуус ажилгүйдэлд нөөлөлгдөн сэтгэл санааны хүнд цохилтод орж байна.

Хүмүүсийн авч байгаа цалин сүүлийн хэдэн жил олигтой нэмэгдсэнгүй. Өмнө нь би хамт олонтойгоо ажиллаж байхдаа зургаан удаа цалин нэмж байсан. Юмны үнэ 60-70 хувь өссөн энэ асуудлыг УИХ ярих ёстой. Тэтгэвэр тэтгэмж шүлс шиг ч нэмэгдсэнгүй. Өмнө нь дөрвөн удаа нэмж бензинийн үнийг хоёр удаа буулгаж байсан. Шинээр ажлын байр бий болохгүй. Өнөөдөр 450 мянга гаран иргэн ажилгүй байна. Энэ бол нийгэм эрүүл биш байгааг харуулж байна. Өнөөдөр нийт ажил хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүсийн 80 хувь нь 40 цагаас илүү ажиллаж, ажилтай байгаад ядуурал өрнөөс гарахгүй байгаа асуудал яригдаж байна. Үүнийг ярих ёстой юм.

Бүрэн эхээр нь бичлэгээс...