Г.Шийлэгдамбын ярилцлагад МАХН-ынхан хариу тайлбар хийлээ
2016.02.03

Г.Шийлэгдамбын ярилцлагад МАХН-ынхан хариу тайлбар хийлээ

Эрүүл мэнд спортын сайд Г.Шийлэгдамба нь намын даргынхаа шахалтар 50 мянган доллар олж намдаа өгснийхөө төлөө авилгачаар дуудуулж яваа. Гэтэл мөнгө олж ирэхгүй бол сайд болон генсекийн суудлаа өг гэсэн дарамт байсны улмаас ийм байдалд орсон. Нөгөө талаас өөр шигээ ийм дарамтад орсон хүмүүс цөөнгүй байгаа гэж ярьсан нь анхаарал татаж байна.

Харин энэ асуудал дээр дарамт байгаа эсэхийг тодрууллаа.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Тодорхой хэмжээгээр улс төрийн намын лидр гэж яваа бол жирийн бусад гишүүдээс илүү хариуцлагатай байх нь ойлгомжтой. Тэр утгаараа санхүүжилт олох ёстой гэдэг шаардлага бүх хүн дээр л зэрэг тавигдаж байгаа. Надад ч тэр. Хэн нэгнээс хулгай хийгээд их гэж мэдээж хэнч хэлэхгүй. Хэн нэгэн хууль бус зүйл хийх эрх хэнд ч байхгүй. Намын дүрэм дээр ерөнхий нарийн бичгийн дарга нь орон тоотой байна. Давхар дээлтэй байж болдоггүй. Өмнө нь Удвал сайд ерөнхий нарийн бичгийн даргын ажлаа өгч байсан. Тэрэн шиг Шийлэгдамба сайд болсон учир маргааш нь шууд ерөнхий нарийн бичгээс соль гэж хэлж байсан.

УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ: Надад тийм шаардлага тавиагүй. Хэн нэгэнд тэдэн төгрөг олж ир гэсэн үүрэг даалгавар ерөөсөө байхгүй. Тэр хүн өнөөдөр эрх чөлөөтэй хүн биш. Тиймээс ямар нэгэн байдлаар дарамт шахалтад, намын даргатай холбоотой яриа өгсөн байхыг үгүйсгэхгүй.  Өнөөдөр албан тушаал нь хэвээрэй байгаа. Өөрөө намынхаа ерөнхий нарийн бичгийн алба дээр байх нь зөв гэсэн санал гаргасан учраас бид нар ярилцаад энэ албан тушаалд хүн тавиагүй байгаа.

Бүрэн эхээр нь бичлэгээс ...