Би тойрог төдий зүйл хөөцөлдөж явна гэж байхгүй
Өчигдөр МАХН 3500 орчим гишүүнээр бүл нэмлээ. Ардчилсан хувьсгапт сонголтын өдрөөр тус намд нийслэлээс 1000 гаруй, хөдөө орон нутгаас 2486 хүн гишүүнээр элслээ.
Гишүүнээр элсэж буй урлаг соёл, эрдэмтэн, спорт, хүчний байгууллагын төлөөлөл МАХН-ын дарга Н.Энхбаяраас батлахаа гардан авсан юм. Шинээр гишүүнээр элссэн хүмүүс дунд Монгол Улсын ардын жүжигчин Д.Самбуу, Төрийн шагналт Ц.Төмөрбаатар, “Таке оff” хамтлагийн ахлагч Э.Бат-Эрдэнэ тэргүүтэй дуучид, чөлөөт бөхийн Азийн спортын наадмын хүрэл медальт О.Энхтайван, зураач Ц.Энхжаргал, хүний их эмч Д.Бат-Оргил нар байлаа.
Мөн гэр бүл, хамт олноороо тус намд гишүүнээр элссэн хүмүүсийн төлөөлөл намынхаа даргаас батлахаа гардаж авав. Харин МАН-аас гарч МАХН-д элсэж байгаа гишүүд дунд Ж.Сүхбаатар, П.Эрдэнэбилэгт нарын хүмүүс байлаа. Энэ үеэр төрийн шагналт Ц.Төмөрбаатартай уулзахад ‘‘Энэ бол ямар нэгэн улс төртэй холбоотой сонголт биш. Ц.Төмөрбаатар гэж хувь хүний сонголт. Яагаад гэвэл би аз жаргалтай, айвуу тайван амьдрах ёстой. Монгол Улс маань тусгаар тогтнолоо бүрэн эзэмшсэн байх ёстой.
Өнөөдөр нам, нам гэж явснаараа ард түмний амьдрал дээшилж, улс орны хөгжил дээшилж буй нь хаана байгаа юм бэ. Нам гэсэн нэрийн дор хэдхэн хүний олигархи бүлэг үүсээд ард түмэн нь ядуу зүдүү, улс орон нь өр ширэндээ баригдчихлаа. Бид ийм нийгмийг хүсээгүй. Тиймээс би эх орныхоо хөгжпийн төлөө иргэн хүний хувиар санаа зовж байна. Хүн бүр л ярьж байгаа шүү дээ, ийм нийгэм хүсээгүй гэж. Тэгэхээр зэрэг бидний хүсээд байгаа нийгэм рүү аль нам түлхүү анхаарал хандуулж байна вэ. Намын хөтөлбөрт хэрхэн тусаж вэ гэдэг чухал. МАХН-ын төлөвлөж буй зүйл, биелүүлнэ гэсэн итгэлээрээ өнөөдриин сонголтыг хийж байна.
/ТВ5 телевиз/
Би 1990-2012 он хүртэл АН-ын гишүүн байлаа. 2012 оноос-хойш нам бус гэж явдаг байсан” гэв. Энэ үеэр МАН-аас гарч МАХН-ын батлахаа сэргээж буй Ж.Сүхбаатартай уулзав.
-Таны МАН-аас гарах болсон шалтгаан юу байв?
-Намаас гарч байгаа нь гурван үндэслэлтэй. Нэгдүгээрт, МАН-д мөнгө, эрх мэдлийн сүлжээгээр ажилладаг удирдлагын гажсан арга хандлага байна. Бас намд хачиг шиг наалдсан албан бусын бүтэцнэгдэлтэй. Намын дотоод өрсөлдөөнийг үгүйсгэсэн тодорхой найруулагч бүхий хүмүүс МАН-ын үйл ажиллагааг эрс эсэргүүцэж байгаа юм. Хоёрдугаарт, МАН, МАХН-аасаа салан тусгаарласан ч гэлээ дэмждэг гишүүд нь нэгдмэл байдаг.
Тэр утгаараа МАН-д олон зуун мянган гишүүн дэмжигчид итгэдэг. Тэд намдаа өөрчлөлт, шинэчлэл хийхэд хувь нэмрээ оруулж байгаа. Би МАН-ын гишүүн байхдаа намын дүрмийн ажлын хэсгийг ахалж ажилласан. Дотроос нь шинэчлэх гэж зүтгэсэн боловч бүтсэнгүй. Иймд өөрийнхөө сонголтыг хийлээ. Гуравдугаарт, МАН МАХН цаад үзэл санааны нэгдэл болсон гишүүд, дэмжигчдийнхээ орон зайд хамтарч ажиллаасай гэдэг үүднээс МАН-ын гишүүнчлэлээсээ татгалзсан.
-МАХН-д элсэж буйн гол учир шалтгаан юу вэ?
-Би 1998 онд МАХН гэсэн нэртэй, Н.Энхбаяр гэдэг даргатай намд элссэн. Нэрний цаана үзэл санааны холбоос байдаггүй юм байна. МАХН-д элсэж байгаагийн хувьд цаашид ололт амжилтаа бататгаж, өөрчлөлт шинэчлэл хийнэ гэдэгт итгэж байгаа.
-Танд МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын суудал амласан, бас МАН-аас нэр дэвших тойроггүй болоод МАХН-ыг сонголоо гэх яриа гарсан. Та үүнийг хэрхэн тайлбарлах вэ?
-Шулуухан хэлэхэд би МАН-аас нэр дэвших тойроггүй болно гэж байхгүй. Судалгаа хийгээд үзвэл би МАН-аас нэр дэвшээд ирэх сонгуульд япалт байгуулах магадлал өндөр хүмүүсийн эхэнд байсан. Тодорхой дэмжигчид, улс төрийн хүч нөлөө надад байлгүй яахав. Тойрог төдий зүйл хөөцөлдөж явна гэж байхгүй. Тэгээд ч УИХ-ын гишүүн болох гэж үхэн хатан зүтгээд байх зүйл алга. Энгийнээр бодоход бие дааж нэр дэвшээд УИХ-ын гишүүн ч болж болно.
Гэхдээ миний зорилго тийм биш. Монголд төрийн удирдлагыг хүчтэй болгох чиглэлээр ажиллах зорилготой болохоор улс төрийн зохион байгуулалттай, үзэл санаа нэгдэх хамт олон хэрэгтэй байлаа. Албан тушаалын суудлын тухайд нам бол дотроо дүрэмтэй байдаг. Би жирийн айлын хүүхэд. Мэдлэг чадвараа үнэлүүлж бүх шат дамжлагаар ажиллаж байж өнөөдрийг хүрсэн. Жам ёсоороо хүмүүс дэмжвэл урагшлах ёстой.