МАХН, МАН нэгдэх тухай алхам яригдаж эхэллээ
2015.11.05

МАХН, МАН нэгдэх тухай алхам яригдаж эхэллээ

МАХН, МАН-ын ахмадууд нийлж хоёр намаа нэгтгэхийг уриалж намын удирдлагуудад өргөх бичиг гардуулжээ. Намын удирдлагууд нэгдэх хүсэлтэй байгаагаа нуусангүй. Гэхдээ намын удирдах шатны бага хурлаа хийж байж шийдвэрээ гаргах ёстой гэсэн хариулт өгч байна.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт: Үсэрсэн цус, тасарсан мах гэж ярьдаг. Бид нэг үзэл баримтлалтай, нэг бодлоготой МАН-аас хэсэг бүлэг нөхөд маань тусдаа үйл ажиллагаа явуулж байгаа гэж ойлгож болно. Хэрвээ МАН-даа нэгдэх хүсэлт гаргаж байгаа тохиолдолд бид дуртай хүлээж авна. Угаасаа л нэг зорилготой,  хамт явсан нөхдүүд шүү дээ.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Шууд аль нэг нам нь намаа татан буулгаж болохгүй. Тэр бол жирийн гишүүний үзэл бодол руу нулимсантай адил зүйл болно. Хамтарч ажиллах бол бүрэн боломжтой.

Хоёр намын ахмад гишүүд хоёр намыг нэгдэхийг уриалсан тунхаг гардууллаа. Сөрөг хүчний үүрэгтэй МАН-тай МАХН нийлбэл “Шударга ёс” эвсэл цаашлаад Засгийн газар хүртэл задархад хүрнэ.

Бүрэн эхээр нь бичлэгээс ...