
МАХН-
2016.01.26
МАХН-ынхан “Онц их хурал"-аа хийнэ
МАХН-ын “Онц их хурал”-ын таван жилийн ойд зориулсан "Хөгжлийн хувьсгал" арга хэмжээ энэ сарын 27-нд МҮЭСТО-нд болохоор товлогджээ. Арга хэмжээнд 21 аймаг, нийслэлийн есөн дүүргээс МАХН-ын гишүүд дэмжигчид ирж оролцонох аж. Мөн МАХН-ын дарга Н.Энхбаяр оролцож, үг хэлэх гэнэ.
Тус арга хэмжээнд МАХН-ын Гүйцэтгэх Товчооны гишүүн, МАХН-ын анхны Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Удвал "Тэмцэж хатуужсан таван жил", МАХН-ын Гүйцэтгэх Товчооны гишүүн, УИХ-ын гишүүн Ч.Улаан "Оюу толгойг олноороо шийдье" сэдвээр илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлэх юм байна. Энэ үеэр МАХН-д шинээр элсч буй гишүүдэд намын батлахыг нь гардуулна.