МАН-ын дарга М.Энхболд асуултад хариулна
“NEWS” агентлагийн “Оны хүн”-ээр шалгарч байсан эрхмүүдтэй хийх цуврал ярилцлагын энэ удаагийн зочноор УИХ-ын дэд дарга, Монгол Ардын намын дарга Миеэгомбын Энхболд уригдлаа. Монгол Улсын 23 дахь Ерөнхий сайд, МАХН-ын дарга М.Энхболдыг тус агентлаг 2006 оны “Оны хүн”-ээр нэрлэж байсан билээ.
Телевизийн суваг болон онлайн хэлбэрээр уншигчдад хүргэдэг энэхүү ярилцлагын онцлог нь уригдсан зочинд уншигчид сонирхсон асуултаа илгээдэг. Та асуултаа яг одооноос эхлэн 2016 оны хоёрдугаар сарын 4-ны Пүрэв гаригийн 24.00 цаг хүртэл www.news.mn сайтаар дамжуулан ирүүлэх боломжтой.
Энэхүү ярилцлага ирэх долоо хоногт www.news.mn сайтад нийтлэгдэж, мөн Eagle телевизийн эфирээр олон нийтэд хүрэх болно.