Гишүүнчлэлийн олноор төрийн эрхийг авах гэж иргэдийг улс төржүүлж байна
Намгүй сум, дүүрэг хөдөлгөөн, 25-р суваг телевизтэй хамтран “Монгол дахь хавтгайрсан улс төржилтийг хэрхэн саармагжуулах” сэдвээр хэлэлцүүлэг зохион байгуулж байна.
Хөдөө орон нутагт улс төржилт хэрээс хэтэрсэн байна. Намуудын төлөвшилт цаашдаа яаж явах ёстой вэ?
МҮАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Цогтгэрэл:
-Намгүй сум дүүрэг хөдөлгөөн байгуулагдан ажиллаж байгаад баярлаж байна. Бид нар хэтэрхий их улс төржөөд хөдөөний иргэд, жирийн иргэд хоморгонд нь өртөж, зүгээр амьдралын олон асуудалд нөлөөлж байна. Залуу хүмүүс нам дамжиж байж ажил амжилтад хүрдэг. Жирийн өөрийн хүчээр амжилтад хүрэх боломж байхгүй болоод байна. Энэ нь хуучин мэдээллийн технологи байхгүй үеийн худал ухуулагч нарыг бэлдээд байгууллага аж ахуй нэгж, сум хороогоор явж сурталчилгаа хийдэг байсан.
Тэр технологийг хэрэгжүүлэхийн тулд үндэсний хэмжээний бүтэцтэй нам бий болсон. Тэр намуудын бүтэц нь мэдээллийн технологи хөгжсөн үед ач холбогдолгүй. Ямар ч намын дарга намын бодлогоо хэвлэл мэдээллээр дамжуулан ярихад дор хаяж 50 телевиз байна шүү дээ. Одоо хотос дутахгүй хөдөө орон нутагт мэдээллийг хүлээн авч чадна. Гэтэл яагаад тэр хүмүүсийг орон нутагт бариад байна гэхээр гишүүнчлэлээр дамжуулан хүний олноор засаг төрийн эрхийг авах гэсэн бодлого хавтгай яваад байгаа учраас том намууд гишүүнчлэлийн төлөө улайран хөөцөлдөж байна.
Бүрэн эхээр нь бичлэгээс ....
/2-р хэсэг/
/3-р хэсэг/
/4-р хэсэг/