УИХ-ын гишүүн Я.Содбаатар
2016.02.01

Сонгуулийн тойрог, мандат хуучин хэвээр батлагдлаа

УИХ-ын төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар сонгуулийн санал авах өдрийн товийг тогтоосон. УИХ-ын тогтоолын төсөл УИХ болон аймаг нийслэлийн ИТХ-ын 2016 оны сонгуулийн санал авах өдрийг 06-р сарын 26-ны өдрөөр тогтоосон. Мөн УИХ-ын тойрог мандатыг тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн чуулганы нэгдсэн хуралдаанд оролцохоор болсон. УИХ дахь АН-ын гишүүдээс хүн амын тоотой уялдуулан сонгуулийн мандатыг хувиарлах нь зүйтэй гэж үзсэн.  Гэвч төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүдийн олонхи дэмжсэнгүй.

УИХ-ын гишүүн Я.Содбаатар: Монголын үндсэн хуулиас эхлүүлээд олон хууль тогтоомжид аливаа асуудлыг шийдэхдээ хүн ам, нутаг дэвсгэрийн зарчмыг авч явдаг. Учир нь манайх хот улс биш. Хүн ам газар нутгийн хувьд өргөн уудам газар нутагтай. Нөгөө талаасаа нүүдлийн мал аж ахуйтай энэ нь ард иргэдийн төлөөллийг хангахад  чухал байгаа.

Бүрэн эхээр нь бичлэгээс ...