Парламентад хот, хөдөөний "намууд" талцаж байна
УИХ-ын сонгуулийн мандатыг хотод нэмэгдүүлэх хийгээд, нэмэгдүүлэхгүй хоёр үнэдслэл бий.
Сонгуулийн мандатыг нэмгдүүлэх шаардлагатайг дэмжиж буй гишүүний байр суурь:
УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва: Сонгинохайрхан дүүрэг гэхэд 300 гаруй мянган хүнтэй дөрөв, таван аймгийн хэмжээний хүн амтай. Энэ дүүрэгт гуравхан мандаттай байгаа нь шударга бус юм. Хуучин дөрвөн мандаттай байсан. Одоо үндсэн хууль зөрчсөн хууль гараад 48 гишүүн өрсөлдөж 28 гишүүн гарч намынхаа дарга нарын үзэмжээр сонгогддог болсон. Үүнээс хойш гурван мандаттай байгаа.
Дэмжихгүй байгаа гишүүний байр суурь:
УИХ-ын гишүүн Я.Содбаатар: 2012 онд байсан 34 мандатыг хөдөө орон нутгаас, 14 мандатыг хотоос сонгож байсан энэ хэлбэрээ хадгалах байр суурьтай байгаа. Бид УИХ, төрийн шийдвэр гаргах түвшинд хөдөө орон нутагт төрж, амьдарч үзээгүй, амьдралаас хол байдаг хүмүүс ихээр сонгогдож байгаа учраас МУ-ыг Улаанбаатарын хэмжээнд ойлгож байгаа хүмүүс их байна. Тиймээс сонгуулийн иргэдийн төлөөллийн асуудлыг зөвхөн хүн амын тооноос гадна, нутаг дэвсгэрийн зарчмыг баримталж шийддэг.
Бүрэн эхээр нь бичлэгээс ...