Миний өвөө санал асуулгад оролцсон
УИХ-ын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ
2015.10.19

Миний өвөө санал асуулгад оролцсон

УИХ-ын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ:

 -МАХН, УИХ, Засгийн газар, ШУА хамтран БНМАУ-ын тусгаар тогтнолыг баталгаажуулсан түүхт сонголтын 70 жилийн ойд зориуж  эрдэм шинжилгээний хурал зохион байгууллаа.

Бүх нийтийн түүхт санал асуулгад нэг сарын дотор  380 мянган хүн оролцож, 98 хувийн саналаар тусгаар тогтнолынхоо төлөө санал өгсөн байдаг.

Миний өвөө Өвөрхангай аймгийн Сант сумын иргэн Б.Аюурын Бүх ард түмний санал асуулгад  оролцсон саналын хуудас бидэнд хадгалагдаж байна.

 Тухайн үед манай улсын иргэн хэд байсан билээ, хүн амыг хамруулсан саналын хуудсыг бүгдийг гараар бичиж, төв комисс ажиллаж, дээр нь ДИУ-аас ажиглагч ирж, монголчууд тус­гаар тогтнолоо  эв нэгдэлтэйгээр батал­гаажуулсан нь түүхт үйл явдал юм.

Энэ өд­рийг Монголын ард түмэн үеийн үед санан дурсч, түүхээ сэргээж, мөнхжүүлж, батал­гаажуулж  явах ёстой.