Туул голын усны нөөцийн ашиглалт, хамгаалалтын байдалд онцгой анхаарал хандуулна
Байгаль орчин, хүнс, хөдөө аж axyйнn байнгын хорооны тогтоолын дагуу Туул голын усны нөөцийн ашиглалт, хамгаалалтын байдал болон түүний урсацын бүсээс түгээмэл тархацтай ашигт малтмал олборлож буй байдалд Байгаль орчныг хамгаалах тухай, Ашигт малтмалын тухай, газрын хэвлийн тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийн хэрэгжилтийн байдалтай танилцах ажлын хэсгийг энэ сарын 4-нд байгуулсан.
Ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Д.Кёкүшюзан Батбаяр, гишүүдэд Су.Батболд, Ц.Батбаяр, Ц.Сэдванчиг, Д.Энхбат нар орсон бол ажлын хэсэгг мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх дэд ажлын хэсгийн ахлагчаар МХЕГ-ын дэд дарга Д.Ганбат томилогдсон байна. Тус тогтоолын дагуу Түгээмэл тархацтай ашигт малтмал олборлож буй аж ахуйн нэгж, авто замын болон барилгын материалын асфальт бетон, хайрга бутлан ангилах үйлдвэрүүдийн үйл ажиллагаанд өнөөдрөөс шалгалт хийж эхэллээ.
Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас шалгалтын бүрэлдэхүүнийг ахалж байгаа бөгөөд, Ашигт малт-малын газар, Улсын мөрдөн байцаах газар, Усны газар, Нийслэлийн Байгаль хамгаалах газрын холбогдох байцаагч, мэргэжилтнүүд шалгалтыг хамтран хийх ажээ. Шалгалтад нийслэлийн нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмалын орд ашиглаж байгаа тусгай зөвшөөрөл эзэмшигч өмчийн бүхий л хэлбэрийн аж ахуйн нэгж байгууллагууд хамрагдана.
Түүнчлэн нийслэл Улаанбаатар, Төв аймгийн Алтанбулаг суманд шар шавар олборлож тоосго үйлдвэрлэдэг аж ахуйн нэгжүүд, элс хайрга олборлодог тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүд, хайрга бутлан ангилдаг үйлдвэрүүд, асфальт бетоны үйлдвэрүүд хамраг-дахаар болсон байна.
Цэвэрлэх байгууламж, түгээмэл тархацтай ашигт малтмал олборлолт, барилга байгууламжийн үйлажиллагаа Туул голын урсац, усныбохирдол, ойр орчны газрын төлөвбайдал, уст цэг, хүн малын ундныусны чанар, нөөцөд хэрхэн нөлөөлж буй байдалтай танилцахгэнэ. Үүнээс гадна нөхөн сэргээлтийн чиглэлээр явуулж буй бодлого,арга технологи, стандарттай холбогдсон асуудлаар санал солилцож, бодит байдалд үнэлэлт дүгнэлт өгөх аж. Энэ удаагийн хяналт шалгалтын онцлог нь таван чиглэлийн хяналтыг хуудсыг ашиглахаар болжээ.