УИХ-ын гишүүн, Сангийн Сайд Ч.Улаан
2013.11.26

“Шударга ёс” бүлэг түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн асуудлаар хэлэлцжээ

Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого, түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн асуудлаар  “Шударга ёс” бүлэг хэлэлцэж байр сууриа нэгтгэсэн байна.

УИХ-ын гишүүн Ч.Улаан “Өнгөрсөн долоо хоногийн сүүлээр олон улсын валютын сан, дэлхийн банк, монгол улсын эдийн засгийн байдал, төлвийн талаар үнэлгээ хийж захирлуудын зөвлөлөөр хэлэлцсэн. Энэ мэдээллээр Монгол улсын Засгийн газар үйл ажиллагаагаа харилцан ашигтай байх, гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжиж, тогтвортой байдлыг хангах, бизнесийн таатай орчин бүрдүүлэх урт хугацаанд хамтран ажиллах эрмэлзлэлтэй энэ чиглэлд ахиц өөрчлөлт гарч байна гэдгийг үнэлж дүгнэсэн байгаа” хэмээн хариулав.

Намууд өөр өөрсдийн чухал гэж үзсэн асуудалд байр сууриа тодорхой болгож, хэд хэдэн ажлын хэсгийг байгуулсан байна. Сэтгүүлчид энэ үеэр сонгуулийн тухай хуулийн өөрчлөлтийг лавлан асууж байлаа. Нэр дэвшигчдийн 50 хувь нь тойргоос, 50 хувь нь жагсаалтаар сонгогдож байвал ямар вэ гэсэн хувилбар яригдаж байгаа гэнэ.