Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуультай болно
Түгээмэл тархацтай ашигт малтмалыг олборлохын тулд тусгай хуулиар зохицуулагдах шаардлагатай байна. Тиймээс засгийн газар хуралдаж тусгай хууль өргөн мэдүүлэхээр боллоо.
Саяхан барилга хот байгуулалтын сайд барилгын материал үйлдвэрлэгчидтэй танилцсан. Энэ үеэр түгээмэл тархацтай ашигт малтмал буюу элс, хайрга зэрэг нь байгалийн тусгай хамгаалалттай бүс нутаг, голын ай савд дийлэнх оршдог.
Үүнээс болж олборлолтод хүндрэл гардаг гэдгийг бизнес эрхлэгчид хэлж байлаа. Харийн засгийн газрын хуралдаанаар түгээмэл тархацтай ашигт малтмалыг зохицуулах тусгай хуультай болох шийдвэр гаргалаа.
Уул уурхайн сайд Д.Ганхуяг “Бүх эрх мэдэл Улаанбаатар хотод төвлөрсөн байгаа. хэрнээ олборлолт, ашиглалт, хайгуул нь орон нутагт явагддаг. Орон нутгийн эрх мэдлийг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллаж байгаа.
Хан-Уул дүүрэг дэх элс, хайрга, дайрганы үйлдвэрээс
Ашигт малтмалын газар давхцалыг хянана харин тусгай зөвшөөрлийн асуудлыг орон нутаг, аймгаас өгдөг болох мөн нөөцийн төлбөрийн хувьд 2.5-5 байдаг бол түгээмэл тархацтай ашигт малтмал 2.5-с дээшгүй байх, тусгай зөвшөөрлийн төлбөрийн асуудал талбайнаас хамааран тогтоож, хуучнаас нэмэгдүүлэхгүй байхад анхаарна. Тиймээс түгээмэл тархацтай холбоотой хуулийн хэрэгжилтийг аймаг, сум хянах юм" хэмээн хэллээ.
Хуулийг зүйл заалтаар нь ирэх намрын чуулганаар УИХ-д танилцуулна. Үг, мөрөөр гишүүд хэлэлцэн засаж сэлбэх юм. Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн төсөл, ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд хуралдаан дээр засгийн газрын саналыг тусган УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.