Засгийн газар зээлийн хүүг таван хувь болгох тогтоол баталжээ
УИХ ипотекийн зээлийг үргэлжлүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлчихсэн. Засгийн газраас орон сууцны зээлийн хүүг таван хувь болгон бууруулах тогтоолын төслийг баталсан байна.
УИХ-ын гишүүн З.Баянсэлэнэгэ: Зээлийн хүүгийн асуудал шийдэгдсэн. Өнгөрсөн 1-р сарын 11-ны өдөр засгийн газрын хуралдаанаар зээлийн журамд өөрчлөлт оруулаад найман хувийг таван хувь болгосон.
УИХ-ын гишүүн Д.Ганбат: Тэтгэвэрийн нөөцийн сангийн хуулийг батлах ёстой. Тэгж байж эх үүсвэр тодорхой болно. Мөн нөөцийн сангаа санхүүжүүлэх ёстой.
Өөрөөр хэлбэл Монголын ипотекийн корпораци иргэдийн зээлийн хуримтлалаар бий болсон 1.8 их наяд төгрөгийн үнэт цаасаар ирээдүйн тэтгэвэрийн сангаа мөнгөжүүлж улмаар үүгээр ипотекийн сангаа бүрдүүлэх шийдлийг засгийн газар олсон тул ирээдүйн тэтгэвэрийн нөөц сангийн тухай хууль батлагдсаны дараа таван хувийн хүүтэй орон сууцны зээлийг олгох тодорхой болно.
Бүрэн эхээр нь бичлэгээс ...