УИХ-ын гишүүн О.Баасанхүү
2016.01.15

Өргөдлийн байнгын хороо олон хүнд гай тарьсан, ард түмэнд гавьяа байгуулсан

Өргөдлийн байнгын хорооны даргийг уржигдар орой гэнэт хуралдаж байгаа Батзанданг томилсон нь хардалтыг төрүүлжээ.

Өргөдлийн байнгын хороог анх байгуулагдахад нь Р.Бурмаа гишүүн даргалж байхдаа өргөдөл хүлээж авахаас өөрийг хийж мэддэггүй байсан бол. О.Баасанхүү гишүүнийг томилсноор уг нь амь орчихоод байгаа юм. УИХ-ын түвшинд иргэдтэйгээ хамгийн ойр ажиллах учиртай Өргөдлийн байнгын хороо сардаа гэхэд л доод тал нь 500-аад өргөдөл хүлээн авдаг. Ихэвчлэн иргэд хувийнхаа амь амьдралыг шийлдүүлэх гэж гомдлохоос илүү томоохон төр, хувийн хэвшлийн ноотой үйлдлийг илчилж, бугшсан үйлдлийг цэвэрлэхийг шаарддаг. Харин тэр болгоныг Өргөдлийн байнгын хороо нэгтгэж гарц хайхыг оролдох учиртай.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Үнэнийг хэлэхэд Өргөдлийн байнгын хороо олон хүнд гай тарьсан. Гэхдээ ард түмэнд гавьяа байгуулсан гэж үзэж байгаа. Хамгийн сүүлд эрүүл мэндийн нээлттэй сонсгол хийх гэсэн. Учир нь маш олон хүн эмнэлгийн үйлчилгээ авч чадахүй, эмнэлэг, эмийн асуудал хүнд, эмийн бизнес сүлжээнд орсон гэх мэдээлэл ирсэн. Нээлттэй сонсгол хийе гэхэд эрүүл мэндийн яаманд байдаг хүн  4-5 хүн рүү мессеж явуулаад байнгын хороон дээх унагаасан. Миний хувьд хугацаа нь дуусаагүй байгаа шүү дээ.

Бүрэн эхээр нь бичлэгээс ....