Хятад руу нэг кг махаа 15 мянган төгрөгөөр гаргана
Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа
2016.01.15

Хятад руу нэг кг махаа 15 мянган төгрөгөөр гаргана

Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа “Сайдын цаг" уулзалтад оролцож салбарынхаа талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн юм.

-Өнгөрсөн 2015 онд хүнс, хөдөө аж ахуйн салбар нэлээд өрнүүн, үйл явдал-тай байлаа. Салбартаа хийж гүйцэтгэсэн ажлуудаа ерөн-хийд нь дүгнэж хэлбэл?

-Өнгөрсөн онд хууль эрхзүйн орчныг сайжруулж, шинэчлэх чиглэлээр дорвитой ажлууд хийгдсэн. Юуны туруүнд дараагийн арван жилд хүнс, хедөө аж ахуйн талаар төрөөс баримтлах бодлого УИХ-аар батлагдсан. Хэд хэдэн гол зорилтуудыг ирэх арван жилд тавьж байна. Мал аж ахуй дээр гэхэд махны экопортын нөөц Монгол Улсад их байна. Нэлээд хэдэн их наядын хэмжээний 'боломж бололцоо байгаа учраас энэ чиглэлдээ үхэр, хонины аж ахуйгаа махны чиглэлээр эрчимтэй өсгөж хөгжүүлье гэж байгаа. Мал, амьтны гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх хяналтдаа бүсчлэн эрүүлжүүлэх гэсэн бодлого барьж байна. Монгол Улс шүлхий зэрэг халдварт өвчнөөс болж мах махан бүтээгдэхүүнээ гаргаж чаддаггүй байсан.

Нэгдүгээрт, гоц халдварт өвчнийг арилгах, түүнээс урьдчилан сэргийлэх ажлаа идэвхжүүлэхээс гадна нөгөө талаараа өвчин гараагүй аймгуудыгаа  бүсчилж, эрүүл бүс гэдгээ олон улсын түвшинд хүлээн зөвшөөрүүлээд энэ бүсээсээ мах махан бүтээгдэхүүн гаргах бодпогыг явуулъя гэж 2015 онд эрчимтэй ажилласан. Үүний үр дүнд баруун таван аймгаа эрүүл бүс нутгаар тогтоолгоод Монгол Улсын түүхэнд анх удаа БНХАУ руу түүхий мах гаргахаар болсон. Бүсчлээд эрүүл байлгах бодлогынхоо хүрээг тэлж, энэ газар нутгаа хамгаалаад явах бодлогыг цаашид барина.

Малын тоо, сүргийн зохист харьцааг баримтлах, үүнтэй холбогдуулан хууль эрхзүйн орчинг бий болгох үүднээр Малын генетик өөрчлөлтийн тухай хуулийг өргөн барьчихаад байгаа. Малын эрүүл мэндийн тухай хуулийг өргөн барьчихсан, ойрын үед хэлэлцэнэ. Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, эрсдэл даах чадавхийг нь бэхжүүлэх талаар гойд анхаарч ажиллана.

-Газар тариалангийн салбарын талаар сонирхъё?

-Өмнө нь газар тариалан дээр тоог шүтсэн, тонн тутамд төдөн төгрөгийн урамшуулал өгнө гэсэн улсын төсвөөс ихээхэн хэмжээний хөрөнгө мөнгө гаргаж байж энэ салбарыг явуулдаг байсан. Хэдийгээр сэргэсэн ч гэсэн тогтвортой байж чадахгүй байна. Өнгөрсөн зуны гангийн эрсдэлд нэрвэгдсэн байдлаас ингэж эрсдэлтэй харагдаж байгаа. Цаашид бодлогоо ихээхэн хэмжээгээр өөрчилье. Чанарт тулгуурладаг байя, хөрсөндөө ээлтэй технологийг нэвтрүүлэхэд нь дэмжье гэж байгаа юм. Мөн тариаланчдаа зах зээлийн системд ороход нь дэмжиж, газраа эзэмших эрхийг 15 байсныг 40 жилээс доошгүйгээр байлгаж, цаашлаад өөрийнхөө үр хүүхдэд өвлүүлж эзэмшүүлэх, ашиглах эрхийг нь нээж өгснөөрөө хөрсөө байнга сайжруулж байх, өөриймсөг байх боломжуудыг нь гаргаж өгөх юм.

Тэгэхээр төрийн зүгээс юу шаардах вэ гэхээр хөрснийхөө чанарыг дордуулахгүй, зохих тувшинд байлгах ёстой гэдэг ойлгомжтой шалгуурыг тавьж байгаа. Монгол Улсад Хөдөө аж ахуйн бирж байгуулагдаад ноднмн их наядаас давсан төгрөгийн арилжаа хийгдсэн. Сайд гурилын үнийг хэлдэг байсан бол үнийн жишгийг хэн нэгэн тогтоохгүй, гурилын үйлдвэр, тариаланчид хоорондоо хэлэлцэж үнээ тогтоож, тариагаа борлуулах асуудлыг шийдэцгээсэн. Цаашид намар хураах улаанбуудайгаа барьцаалж зээл авах боломжийг нь биржзэр дамжуулан бий болгож байна. Үүнтэй холбоотойгоор баталгаат агуулахын асуудлыг шийдэж өгөх тал дээр ч нэлээд ажлууд хийж байна.

-Монгол Улс 56 сая толгой мал тоолуулсан, 2015 онд?

-Түүхэндээ анх удаа 18 сая гаруй төл мал хүлээж авсан жил байлаа. 2015 оны жилийн эцэст малын тоо 56 сая толгойд хүрсэн. 2012 онтой харьцуулбал 15 сая толгой малаар өссөн. Энэ нь 35.9 хувь өссөн гэсэн үг. Малчин өрхийн тоо сүүлийн жилүүдэд байнга цөөрч ирсэн бол 2014 онд 4000, 2015 онд 3.6 мянгаар нэмэгдсэн үзүүлэлт байгаа.

-Хятад улс руу нэг кг махыг ойролцоогоор хэдэн мянган төгрөгөөр тооцож гаргахаар болж байгаа юм бэ?

-Хятад, Монголын экспоны үеэр Өвөр Монголын махны холбоо, Монголын махны холбооны хооронд зургаан тэрбум юанийн гэрээ хийгдсэн. 150 мянган тонн махыг зургаан тэрбум юаниар авъя гэддэг хүсэлтээ Хятадын тал гаргасан. Тэгэхээр бид энэ гэрээгээ амжилттай хэрэгжүүлбэл нэг кг махаа 15 мянгад хүргэх боломж бүрдэнэ. Тэгэхээр манай яамны хувьд бодлогын протокол, баримт бичгүүдийг бүрдүүлж байна. Малаа эрүүл гэдгийг баталгаажуулдаг тогтолцоо чинь буруу байна гэж гадныхан шүүмжилдэг байсан. Бусад улс оронд малыг төхөөрөхөөс өмнө болон дараа нь хяналт, шалгалтыг малын эмч хийдэг.

Гэтэл танайд хаа хамаагүй мэргэжилтэй, мэргэжлийн хяналтын байцаагч баталгаа, сертификат өгдөг. Энэ нь танай махыг хүнсэнд хэрэглэж болно гэсэн баталгааг өгөхгүй байна гэсэн гомдлыг гаргадаг байсан. Тиймээс бид хяналтын тухай хуульдаа энэ талаар оруулж өгч байна. Малын эрүүл мэндийн тухай хуульд бүх шат түвшиндээ малыг эрүүл байлгах тогтолцоог хэн хэрхэн яаж хариуцах юм бэ гэдгийг ойлгомжтойгоор тусгасан.

-Мах боловсруулах үйлдвэрүүдээ баруун бүсэд, хилийн боомтуудын ойролцоо байгуулахаар төлөвлөөд байгаа гэсэн байх аа?

-Уламжлалт буюу гар аргаар махаа бэлдэж байгаа хувь нь маш өндөр, үйлдвэрийн аргаар бэлдэж байгаа мах бага байгаа учир Хятадын хөнгөлөлттэй зээлээр мах боловсруулах 12 үйлдвэрийг авах гэж байна. Үйлдвэрүүдээ тойруулаад малын эрүүл бүсийг байгуулна, энэ бүсээ хил орчимд бий болгоё. Тэндээсээ хөдөө орон нутагг, алслагдсан газарт байгаа малчид олон улсын стандартыг хангасан махны үйлдвэрээр дамжуулан мах махан бүтээгдэхүүнээ экслортлох боломжийг нь бүрдүүлэх юм. Одоогийн байдлаар махны үйлдвэрүүд голдуу төв суурин газруудад байрлаж байгаа. Махны нөөц бүрдүүлэхэд 80 тэрбум, экспортын зориулалттай мах махан бүтээгдэхүүн бэлтгэхэд зориулаад 100 тэрбум төгрөгийг Засгийн газраар шийдүүлсэн.

-Малчид цас зудны дарамтаас гадна банкны зээлийн хүүнд дарамтлуулаад байна гээд буй?

-Нийт 150 мянган малчин өрхийн 80 мянга гаруй нь зээлтэй байна. Зээлийн байдлыг нь судлаад үзэхээр нийтдээ 240 тэрбум төгрөг байгаа юм. Дунджаар гурван сая төгрөг, 500 мянгаас дээд тал нь 10 сая төгрөгийн зээлийн дарамтад байна. Зээлийн хүү нь жилийн 30 хувь, сарын 2.5 хүүтэй. Малчид зээлийн хүүний дарамтад байгаа учир Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Сангийн сайд бид хоёрт үүрэг өгсөн. Малчны зээлийн сарын хүүг нэг хувь дотор, жилийнхийг нь нэг оронтой тоонд багтаахыг үүрэгдсэн. Үүний дагуу бид ажиллаж байгаа.