Малчин лавлах-109 дугаарын утастай боллоо
ХХАА-ын сайд Р.Бурмаа
2015.11.26

Малчин лавлах-109 дугаарын утастай боллоо

ХХАА-ын сайд Р.Бурмаа өнөөдрийн зочны ярилцлагаар оролцлоо.

ХХАА-ын яамнаас малчдад зориулсан ямар үйл ажиллагаа явуулж байгаа вэ?

Олон үйл ажиллагаа явуулж байгаа. Тухайлбал малын махыг үнэд хүргэх асуудлаар, махны экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр нилээн ажиллаж байна. Мөн малын бэлчээртэй холбоотой асуудлууд их бий. Уул уурхайн компаниудад лиценз олгосноос малын бэлчээргүй болох аюултай байна. Үүнтэй холбогдуулан бэлчээрийн тухай хуулийг боловсруулж байгаа.

Бас малын хулгайтай тэмцэх тухай хууль гарсан хэдий ч ахицгүй байна. Тиймээс тусгайлан 109 дугаарын утсыг ажиллуулан мэдээлэл авч байгаа.

109 утсанд ямар, ямар мэдээллийг өгч болох вэ?

Одоогоор малын хулгайтай тэмцэх тухай мэдээллийг авч байна. Цаашид малын арьс, шир, махны талаархи малчдын сонирхож буй мэдээллүүдийг гаргана. Ченжээс л мэдээлэл авдаг байсан бол утастай болсноор малчид үнэгүйгээр мэдээллээ өгөх боломж бүрдэж байгаа юм.

ХХАА-н яамнаас махны экспортыг нэмэгдүүлэхэд том алхам хийж байна. Энэ талаар  тодруулахгүй юу?

      Үргэлжлэлийг бичлэгээс үзнэ үү