Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа
2016.01.15

Малчин өрх бүрт нэг сая хүртэл төгрөгийн мах борлуулах сертификат олгоно

"Сайдын цаг" уулзалтын энэ долоо хоногийн зочин Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа байлаа. Тэрээр салбарынхаа 2015 онд хийж хэрэгжүүлсэн ажлууд болон энэ онд төлөвлөсөн ажлуудын талаар мэдээлэл өгч сэтгүүлчдийн асуултад хариулсан юм. Түүний өгсөн мэдээллийг багцалж хүргэе.

Хууль эрх зүйн орчин Хууль эрх зүйн орчны хувьд сайжруулж, шинэчлэх чиглэлийн дорвитой ажлууд 2015 онд хийжээ. Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар дараагийн 10 жилд баримтлах бодлого батлагдсан. Үүндээ хэд хэдэн зорилт тавьж махны экспортын ихээхэн нөөц боломж байгаа учир үхэр, хонины аж ахуйг махны чиглэлээр эрчимтэй өсгөж хөгжүүлье гэж тусгаж. Мөн Малын генетик нөөцийн тухай, Малын эрүүл мэндийн тухай хуулийн төслүүд өргөн барьсан тул удахгүй УИХ-аар хэлэлцэх аж.

Газар тариалангийн салбарт өмнө нь улсын төсвөөс их хэмжээний хөрөнгө мөнгө гаргаж байж ажил явагддаг байсан бол бодлогоо өөрчлөхөөр болжээ Тухайлбал, тоонд бус чанарт тулгуурладаг байх, хөрсөндөө ээлтэй технологийг дэмжих, тариаланчдыг зах зээлийн системд нь ороход дэмжиж газраа эзэмших эрхийг нь 15 жил байгааг 40 жилээс доошгүй болгох боломжийг гаргаж өгөх зэрэг өөрчлөлт хийх гэнэ.

Усалгаатай тариаланг дэмжиж, гадаргын усыг ашиглаж байгаа тохиолдолд татвараас чөлөөлех гэх мэтчлэн бодлогоор дэмжих, эрх зүйн орчинг шинэчлэхээр хуулийн төслийг өргөн барьсан учир ирэх долоо хоногт хэлэлцэх эсэхийг нь шийдээд хэлэлцүүлэгт ороод эхлэх юм байна. Олон жилийн турш яригдаж буй Бэлчээрийн тухай хуулийг ХХААЯ-наас өргөн барихаар бэлэн болжээ.

Мал аж ахуй Түүхэндээ анх удаа 18 сая гаруй төл мал 2015 онд хүлээж авсан жил байсныг ХХАА-н сайд Р.Бурмаа онцоллоо. Оны эцсийн байдлаар малын тоо толгой 56 саяд хүрч, 2012 онтой харьцуулахад 15 сая буюу 35,9 хувиар өсчээ. Малчин өрхийн тоо сүүлийн жилүүдэд буурсаар ирсэн боловч 2014 онд 4000, 2015 онд 3,6 мянгаар нэмэгдсэн таатай мэдээ дуулгав.

Мал, амьтны гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, бүсчлэн эрүүлжүүлэх бодлого баримталж байгаа аж. Баруун таван аймгийг эрүүл бүсээр тогтоолгосон болохоор БНХАУ руу анх удаа түүхий мах экспортлохоор болсон байна. Иймээс цаашид олон аймаг орон нутгийг эрүүл бүс болгон хамруулахаар ажиллаж байгаа гэлээ. 2014 онд ОХУ руу хоёр л үйлдвэр нэг мужид, БНХАУ болон бусад улс орон руу нэг ч аж ахуйн нэгж мах экспортлох зөвшөөрөл аваагүй байж. Харин 2015 онд салбарын яам шаргуу ажиплаж БНХАУ-тай 20 гаруй удаагийн гэрээ хэлэлцээр хийж. Үүний дүнд ОХУ-ын найман муж руу 26 үйлдвэр зөвшөөрөл авч, мах экспортлох эрхтэй болсон. Харин БНХАУ руу түүхий мах гаргах протокол хийж, ирэх долоо хоногт гэрээ байгуулахаар ХХААЯ болон МХЕГ-ын албаны хүмүүс явах аж. Вьетнам улс руу руу найман аж ахуйн нэгж хонь, ямааны мах гаргахаар судалж ажиллаж эхэлжээ.

Мөн Иран болон Арабын улс орнууд хонины мах авах сонирхолтойгоо илэрхийлсэн байна. Хэрэв эдгээр зах зээлд мах экспортлох юм бол тэрбум байтугай төгрөгийн худалдаа хийх боломж бий гэсэн үг юм. Махны холбоо гэхэд Өвөрмонголын махны холбоотой зургаан тэрбум юанийн гэрээ байгуулж. Энэ гэрээний хувьд аваад үзвэл нэг кг махыг 15 мянган төгрөгөөр тооцож нийлүүлэхээр болж. Махны нөөц бүрдүүлэхэд 80 тэрбум, экспортын зориулалттай мах махан бүтээгдэхүүн бэлтгэхэд зориулж 100 тэрбум төгрөг Засгийн газраар шиидүүлсэн. -Нөөцийн мах бэлтгэхэд өмнө нь улсын төсвөөс мөнгө олгодогбайсан. Харин энэжил нөөцийн мах бэлтгээгүй. Аль болох малчдаа мөнгөжүүлж махыг нь авах асуудлыг дэмжье гэж байгаа юм.

Харин малчдыг дэмжих чиглэлд нэлээд судалгаа хийсэн байна. Улсын хэмжээнд 150 мянган малчин өрх байдаг тоо бий. Тэднийг дэмжихээр нэгэн ажил хэрэгжүүлэхээр болсноо Р.Бурмаа сайд хэллээ. Малчин өрх бүрт нэг сая хүртэл төгрөгийн мах махан бүтээгдэхүүн борлуулах сертификат олгох юм. Орон нутгаас ялангуяа малчдаас мах бэлтгэх, худалдаж авахдаа аж ахуйн нэгжүүд банкин дээр зээлийн гэрээ нээлгэх юм байна. Ингээд мал, махаа худалсан малчид сертификат, банкны нэхэмжлэхээрээ банкнаас бэлэн мөнгөө авах аж. Ийм байдпаар малчид, аж ахуйн нэгжүүдийг дэмжих ажпаа эхлүүлэхээр болжээ. Чэнжээр дамжихгүй шууд үйлдвэрлэгчдэдээ хүрэх боломж үүгээр бүрдэх юм.

Үүнээс гадна малчдын хувьд том бэрхшээл болоод буй зээлд Засгийн газраас  анхаарал хандуулахаар Ерөнхий сайд Ч.Сайханбилэг зарим сайдад үүрэг өгсөн билээ. 150 мянган малчин өрхийн 80 мянга нь зээлтэй. Зээл нь 500 мянгаас 10 сая төгрөг, жилийн 30 хувийн хүүтэй байгаа. Энэ зээлийн хүү   малчдад хүнд тусч байгаа тул Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Сангийн сайд Б.Болор болон ХХАА-н сайд Р.Бурмаа нарыг сарын зээлийн хүүг нэг хувь, жилийнхийг нэг оронтой тоонд хүргэхэд анхаарч ажиллахыг үүрэг болголоо.

Газар тариалан

Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн элевато-руудад баталгаат агуулахын хэлбэрээр буудайг хадгалж, баталгаа гаргаж өгөн түүгээрээ дамжуулан зээл авах зохицуулалт хийж буй. Хаврын тариалалтад зориулаад Хөгжлийн банкнаас эргэн төлөгдөх нөхцөлтэй 100 тэрбум төгрөгийн зээл, хүү нь нэг оронтой тоонд байж олгохоор төрөөс дэмжлэг үзүүлэх юм байна. Яагаад гэвэл банкны зээлийн ердөө 0,002 хувь нь газар тариалангийн зээл гэнэ. Тиймээс тариалангийн зориулалтаар ашиглаж байгаа газраа барьцаалж, иргэн, аж ахуйн нэгж зээл авах боломжийг ийнхүү олгож байгаа.

2016 оны тариалалтад дутагдах 20 мянган тонн үрийн улаанбуудайггааль, импортын татвараас чөлөөлсөн. Мөн газар тариалангийн тоног төхөөрөмж, хөрс хамгааллын бордоо зэргийг НӨАТ-аас чөлөөлүүлэхээр салбарын яам ажиллаж байна гэж мэдээллээ. Хөдөө аж ахуйн биржээр өнгөрсөн жилд л гэхэд их наяд гаруй төгрөгийн арилжаа хийсэн. Тэгвэл цаашид хурааж авах буудайгаа барьцаалж зээл авах боломжийг ХАА-н биржээр дамжуулан хийх бололцоог бүрдүүлэхээр болсон байна.

Хүнсний аюулгүй байдлын зөвлөл 128 мянган тонн улаан буудай, 20 мянган тонн үрийн буудай, 40 мянга 300 тонн гурил импортлохоор шийдвэрлэжээ. ОХУ, Казахстанаас голдуу дээд гурил импортолно.

Тариалангийн тухай хуу-лийн төсөлд улаан буудайн урамшууллын хэлбэрийг өөрчилж тусгасан байна. Тонн тутамд нь мөнгө өгөхөөс илүү хөрсөө хамгаалсан, шинэ технологи нэвтрүүлж, мэргэжлийн боловсон хүчинтэй зэргийг харгалзаж урам-шуулал олгохоор тусгаж. Газар тариалангийн хөрсөө чанартай байлгахыг чухалчилж, долоо гаруй тэрбум төгрөгөөр бордоо худалдаж авахаар болсон байна. Үүний 60 хувийг хөнгөлөлттэйгээр аж ахуйн нэгжүүдэд өгөх юм.

Бусад асуудал

Халх гол хөдөө аж ахуйн чөлөөт бүсийн ерөнхий төлөвлөгөөг БОНХАЖ, ХХАА, Аж үйлдвэрийн сайд нарыг боловсруулж батлуулах үүрэг Засгийн газраас өгсөн. Энэ дагуу олон талыг хамруулсан хэлэлцүүлэг хийж, тендер зарлаад мастер төлөвлөгөө хийсэн гэлээ. Ойрын үед засгийн газарт танилцуулна. Бүх мэдээлэл онлайн хэлбэрээр ХХААЯ-ны сайтад байгаа гэж .Р.Бурмаа сайд мэдээлэл өглөө. Өвөлжилтийн бэлтгэл ажилд долдугаар сараас эхэлж шаардлагатай шийдвэр гаргуулж, хадлан тэжээл бэлтгэх асуудлыг шийдсээр ирсэн байна. Засгийн газрын нөөц сангаас 4,4 тэрбум төгрөгийг шийдэж, 6565 тонн өвсийг буцалтгүй тусламжийн хэлбэрээр, 2678 тонн тэжээлийн үнийг 50 хувиар хямдруулан олгож байна. Малчдад төрийн болон нийгэм халамжийн үйлчилгээг түргэн шуурхай хүргэхээр 16 аймагт 1,8 тэрбум төгрөг олгох ажлыг эхлүүлжээ.