Төрийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулах ажлын хэсэг хуралдлаа
2016.01.12

Төрийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулах ажлын хэсэг хуралдлаа

Төрийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулах ажлын хэсгийн хоёр дахь удаагийн хурал боллоо.

Эхний удаагийн хуралдаанаар ажлын хэсэгт багтсан гишүүд 15 санал гаргасан. Дэд ажлын хэсэг уг асуудалд анхаарч уг ажлын хэсгийн саналуудыг хуулийн төсөлд хэрхэн тусгах судалгаа хийжээ.

Төрийн албан хаагчдын цалин хөлс, цалингийн сүлжээ, нэмэгдэл шагнал урамшуулал гэх зэрэг баталгаанууд хуулийн төсөлд тусгагдсан. Төрийн үйлчлгээний албан хаагчдыг төрийн албанаас гаргах нь хуулийн төслийн үзэл баримтлалд нийцэхгүй гэж санал хариу өгчээ. Энэ удаагийн хуульд томоохон өөрчлөлт орж байгаа. Үзэл баримтлалын хувьд төрийн албыг улс төрөөс салгахад хуулийн төсөл явж байна. Хуульчдын хувьд энэ шинэчилсэн найруулга нь нилээн чамбай болсон гэдгийг хэллээ.

Бүрэн эхээр нь бичлэгээс ....