Энэ жил залуучуудаас түрүүлэх байх
"Ардын эрх" сонин, "Eagle news" телевиз, "Үндэстний тойм" сэтгүүл, "Eagle.mn" сайт хамтран "Хонь жилийн таамаг-2016"-г зарлаж байна. Монголын медиа корпорацаас зохиож буй энэ таамагт нэгдэхийн тулд твиттерийн "#таамаг2016" хаштагаар оролцож болно. Манай энэ удаагийн тааварт УИХ-ын гишүүн Д.Ганбат оролцлоо. Тэрээр хоёрдугаар сарын 1-ний байдлаар бараа, бүтээгдэхүүний үнэд ямар өөрчлөлт гарах вэ, засаг тогтвортой ажиллах уу зэрэг асуултад таамаг дэвшүүлсэн юм.
-2016 оны хоёрдугаар сарын 1-ний байдлаар “Хүчит шонхор” зах дээр нэг кг, үхрийн цул махны үнэд ямар өөрчлөлт гарах вэ?
-5000-6000 төгрөг болно гэж бодож байна. одоо бол 4000-5000 байгаа.
-Ам.долларын ханш өсөх үү, буурах уу?
-1990-2000 төгрөгийн хооронд байх болов уу.
-Орон сууцны үнэд ямар өөрчлөлт гарах вэ?
-Ахиад 100 мянгаар буурах болов уу гэж бодож байна. Өнөөдөр дунджаар 1.8 сая байгаа.
-Засгийн газар тогтвортой байх болов уу?
-Ямар нэгэн үйлдэл гарч магадгүй. Гэхдээ тэр нь явахгүй байх.
-Цагаан сарын барилдаанд хэн түрүүлэх вэ?
-Залуучуудаас түрүүлэх байх. Нэр цохоод яахав олон залуучууд байгаа. Баянхонгорын залуучуудаас сүүлийн шөвгийн дөрөвт үлдэх байх гэж бодож байна.