Олон улсын ирвэс хамгаалах сангийн төлөөллийг хүлээн авч уулзав
2016.01.11

Олон улсын ирвэс хамгаалах сангийн төлөөллийг хүлээн авч уулзав

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүү Олон улсын ирвэс хамгаалах сангийн гүйцэтгэх захирал Брэд Рүтерфорд болон Олон улсын ирвэс хамгаалах сангийн Байгаль орчин, шинжлэх ухаан хариуцсан захирал Чарудутт Мишра нарыг өнөөдөр /2016.01.11/ хүлээн авч уулзав.

Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүү төлөөлөгчдийг Монгол Улсад тавтай зочлохыг уриад Өргөдлийн байнгын хороонд Тост, Тосон бумбын нурууг хамгаалалтад авах талаар 1500 гаруй өргөдөл ирсэн тухай дуулгав. Мөн тэрээр энэ газрыг тусгай хамгаалалтад авах ямар шалтгаан байгааг төлөөлөгчдөөс тодруулсан юм.

Олон улсын ирвэс хамгаалах сангийн гүйцэтгэх захирал Брэд Рүтерфорд Улсын Их Хурлын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүүг цаг, зав гарган хүлээн авч уулзсанд талархал илэрхийлээд, Тост, Тосон бумбын нуруу нь газарзүйн хувьд шинэ байршил бөгөөд маш олон зулзагнууд төрсөн. Мөн нутгийн иргэд, малчид энэ нурууг хамгаалалтад авч өгөх хүсэлтийг ирүүлсэн гэдгийг танилцуулсан юм.

Мөн тэрээр Монгол Улс ирвэс хамгаалах ажилд тэргүүлэх үүрэгтэй оролцож байгааг онцлоод ирвэс хамгаалах ажилд маш идэвхтэй оролцож “тодорч” байсан талийгаач Лхагвасүмбэрэлийн хувьд маш их харамсаж байна. Сүмбээгийнхээ хийхээр төлөвлөж байсан зүйлийг бид цааш нь үргэлжлүүлэх болно. Миний хувьд Сүмбээг маш сайн мэддэг. Би гэрт нь очиж байсан. Аав ээжтэй нь уулзаж байсан. Сүмбээгийн амь нас эрсэдсэн нь Монгол Улсад төдийгүй дэлхийд маш их гарз тохиосон үйл явдал гэлээ.

Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү төлөөлөгчдөөс зарим зүйлийг тодруулаад Сүмбээ агсаны асуудлаар бүх талын төлөөллийг хамруулсан өргөтгөсөн ажлын хэсэг байгуулан ажиллаж, асуудлыг тодорхой болгоход анхаарч ажиллана