Сонгуулийн тухай хуулийн 11 зүйл, заалт үндсэн хуулийг зөрчиж байна
2016.01.08

Сонгуулийн тухай хуулийн 11 зүйл, заалт үндсэн хуулийг зөрчиж байна

2016 оны сонгууль луйварын сонгууль болж болзошгүй учир төрийн эрхийг хууль бусаар авахыг санаархаж буйтай хатуу тэмцэж, сонгуулийн хуульд Ерөнхийлөгч хориг тавихыг шаардана хэмээн мэдэгдлээ.

Сонгуулийн хуультай холбоотой маргаанууд улс төрийн намуудын дотор хүчтэй яригдаж байна. Хуулийн төсөл батлагдахаас өмнө эрх барих ардчилсан намаас бусад улсын дээд шүүхэд бүртгэлтэй улс төрийн намууд нэгдэн жагсаал хийж сонгуулийн санал тоолохыг хар машингүй явуулах хүсэлтийг илэрхийлсэн. Гэсэн хэдий ч сонгуулийн хууль эрх баригч намын талд ашигтай батлагдаж хуулийн 11 орчим заалт үндсэн хуулийг зөрчиж байгаа хэмээн үзэж байна. Энэ тухай МУ-ын Ерөнхийлөгчид албан ёсоор мэдэгдэж, сонгуулийн хуульд хориг тавихыг шаардана гэлээ.

Сонгуулийн хууль үндсэн хуулийн дараагаар орох чухал ач холбогдолтой. Энэ хуулийг хэрхэн өөрчилсөн тухай олон нийтэд мэдээлэл сурталчилгаа өгөх ёстой. Харин хуулийн төслийг УИХ-д танилцуулах үед зарим гишүүд уншиж танилцаагүй байсан. Одоо ч сонгуулийн хуулийг судлах гэхээр хаана ч байхгүй байна. Ийм байдлаар хуулийг хэрэгжүүлж болохгүй гэдгийг улс төрийн намууд хэлж байна.

Бүрэн эхээр нь бичлэгээс ...