Бие даагчид үндсэн хуулийн цэцэд хандана
“Иргэний мэдээ” нэвтрүүлгийн зочноор бие даагч зөвлөлийн гишүүн УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун нар оролцож байна.
Өнөөдөр мэдээлэл хийсэн. Сонгуулийн тухай хуулийн зарим зүйл заалтыг үндсэн хуулийн цэцэд өгхөөр болсон байна. Энэ талаар яриагаа эхлэе?
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн:
-Иргэдтэй уулзахад сонгуулийн тухай хуулийн нэг зүйлийг өөрчлөх хэрэгтэй гэж ярьдаг. Тойрогтоо ажиллаж байхад иргэд жагсаалтыг л байхгүй болгож өгөөрэй. Яагаад уулзаад санал өгүүлэхгүй шууд жагсаалтаар гаргаж ирээд байгаа юм бэ гэсэн санал хэлдэг. Энэ иргэдийн хэлсэн үгийг тоохгүйгээр тооллогын машины талаар ярьсаар байгаад жагсаалтын 28 хүнээ үлдээчихлээ. Тиймээс намын бус иргэний нийгмийн төлөөлөл болж байгаа бидний зүгээс энэ асуудлыг үндсэн хуулийн цэцэд өгхөөр болсон.
Нэгдүгээрт жагсаалтын ард сонгогдож байгаа асуудлыг хөндөж байгаа. Мөн нам дугуйлаагүй тохиолдолд бие даагчдад өгсөн саналыг хүчингүйд тооцох агуулгатай зүйл байгаа. Үүнийг бас өөрчлөх ёстой. Үндсэн хуулиар олгогдсон сонгогдох эрхэд халдаж байгаа юм. Жишээлбэл Болорчулуун гэж дугуйлаад намд дургуй хүн намд саналаа өгөхгүй байхад тэр саналыг хүчингүй болгож болохгүй шүү дээ. Ийм агуулгатай заалт орсон. Энэ талаар сонгуулийн хуулийн ажлын хэсэг орсон хүмүүс, сонгуулийн ерөнхий хорооныхонтой уулзаад ийм заалт орсонг хэлхэд энэ алдаа гарсан байна. Огт санал өгөөгүй хуудсыг хүчингүй болгоно гэсэн заалт байсан гэж тайлбарласан. Үүнийг эцсийн найруулга дээр дахин ярих болно. Энэ асуудлыг засахгүй бол үндсэн хуулийн цэц рүү хандана.
УИХ-ын гишүүн Х.Болорчулуун:
-Яагаад сонгуулийн хуульд парламентийн гишүүдээс гадна ард иргэд санаа тавьж ажилласан бэ?. Сонгууль шударга байгаасай л гэж хүсч байна шүү дээ. Ардчилсан нийгийн эрх ашгийг хангаж ажиллахыг хүсч байгаа. Гэтэл төрийн эрх барихдаа зөвхөн сонгуулиар барина. Үндсэн хуулийн бус аргаар энэ эрхийг авч болохгүй. Үндсэн хуулиа зөрчөөд төрийн эрхийг барихын төлөө сонгуулийн хуулийг зөрчилтэй гаргаж байгаа нь байж болохгүй зүйл. Үндсэн хуульд тов тодорхой УИХ-ын гишүүнийг бүх ард түмнээс шууд сонгоно гэж заасан байгаа. Намын жагсаалтаар дамжуулж хэн нь мэдэгдэхгүй хүн сонгоно гэсэн заалт байхгүй.
Бүрэн эхээр нь бичлэгээс ...
/2-р хэсэг/
/3-р хэсэг/