Сонгуулийн хууль шинэ нэр дэвшигчдэд боломж олгохгүй
2016.01.06

Сонгуулийн хууль шинэ нэр дэвшигчдэд боломж олгохгүй

Ирэх зургадугаар сард УИХ-ын сонгууль болно. Нэр дэвшигчид өөрсдийгөө болон мөрийн хөтөлбөрөө танилцуулах гол хэрэгслийн нэг нь телевиз. Харин эфирийн цагт 60 минут байхаар тусгасан. Үүнийг хувааж нэг нэр дэвшигчийн мэдээлэл 15 минутаас ихгүй гэж заасан. Өөрөөр хэлбэл мөнгөтэй дөрвөн нам ТВ-ийн цагийг худалдан авах эрх зүйн орчин бүрдсэнийг бие даагч гишүүд хэллээ.

Нэр дэвшигчдийн хувьд шударга бус, аж ахуй нэгжүүдийг хэт дарамталсан зүйл заалт болж байгааг хэллээ.

 УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: Хөтөлбөрөө танилцуулах, ойлгуулах цаг хугацааны хувьд хязгаарлагдмал болчихлоо. Улс төрч шинэчлэлийг хийх боломжийг хумисан. Хэвлэл мэдээллийн цагийн асуудалд амьдралаас хол болсон гэж харж байгаа. Олон гишүүдэд хүрэхгүй цаг учраас хэн мөнгөтэй нь орох болчихоод байна.

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун: Хүнийг дугуйлаад намыг дугуйлна гэж байгаа. Намыг дугуйлна гэдэг нь өөрөө хууль зөрчиж байгаа. Нам дугуйлахаа мартсан бол хүчингүй болгох юм. Үүнийг бид үндсэн хуулийн цэцэд өгхөөр болсон.

Бүрэн эхээр нь бичлэгээс ...