УИХ-ын гишүүн Д.Ганхуяг
2016.01.07
Улаан Загалмайн Нийгэмлэгийг улстөрчид удирддаг
УИХ-ын чуулганы хуралдаан 10.26 цагт 51,3 хувийн ирцтэйгээр эхэллээ.
Өнөөдрийн хуралдаанаар Монголын Улаан Загалмай Нийгэмлэгийн эрх зүйн байдлын тухай хуулийг хэлэлцсэн юм.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Ганхуяг байр сууриа илэрхийлсэн юм. Тэрээр “Улаан Загалмайн нийгэмлэг бол хүмүүнлэгийн үйл ажиллагаа явуулдаг маш чухал байгууллага. Гэхдээ энэ нийгэмлэгийг улс төрчид удирддаг. Тэгэхээр үйл ажиллагааг нь улс төрийн нам явуулаад байгаа мэт харагддаг. Улс төрийн өнгө аяс байх нь зөв үү? гэлээ.
Үүний дараагаар Үндсэн хуулийн цэцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг хэлэлцлээ.