УИХ-ын гишүүн С.Одонтуяа
2016.01.06

УИХ-ын гишүүн баярын настараасаа салцгаах хэрэгтэй байна

Гишүүд баярын уур амьсгалаас салаагүй байгаа тул хуралдаа ирсэнгүй. Гишүүдэд үлдсэн бүрэн эрхийнхээ хугацаанд ажилдаа хайнга хандахгүй байхыг хүсч байна.

Шинэ он гараад хэд хонож байхад гишүүдийн ажил тасалдаг зан нь хөдөллөө. Хэлэлцэх асуудал чухал биш байдаг уу эсвэл шинэ оноор амрах зугаалах нь дусаагүй байсан уу хуралдах ёстой байсан байнгын хороодын хурал ирцгүй гэх шалтгаанаар хойшлогдож байна.

Манай төрийн түшээд гадны оронд амарч зугаалаад ирэх гэсээр байтал оны эхний хурлууд цуцлагдаж эхэллээ.

УИХ-ын гишүүн С.Одонтуяа “Бусад оронд гишүүдийн ирцийг нийтэд хэвлэл мэдээллээр их зарладаг юм билээ. Гишүүд ард иргэдээсээ ичих булчирхайтай байдаг болхоор ирдэг. Энэ талаар УИХ-ын даргад санал хэлсэн. УИХ-ын ирцийг гадаа мэдээлэх байдлаар тавьж хэвлэл мэдээллээр гаргах тусам зүгээр байх гэж бодож байгаа. Цалингаас нь хасаад нэг их үр дүн өгөхгүй байх” хэмээн хэллээ.

Бүрэн эхээр нь бичлэгээс ...