Бизнесийг өөрийн зарчмаар  хөгжих хууль эрхзүйн орчныг бүрдүүлнэ
УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей
2016.01.07

Бизнесийг өөрийн зарчмаар хөгжих хууль эрхзүйн орчныг бүрдүүлнэ

УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакейтай ярилцлаа.

-УИХ-ын даргад “Монгол Улсын урт хугацааны тогтвортой хөгжлийн үзэл баримтлал батлах тухай” тогтоолын төслийг өргөн мэдүүлсэн. 2030 он хүртэл Монгол Улсыг хэрхэн хөгжүүлэх бодлого баримталж байгаа вэ?

-Монгол Улсын хөгжлийн асуудлыг хэрхэн төлөвлөж, хэрхэн хэрэгжүүлж байгаагаас үр дүн шалтгаалж байгаа. Өнөөдрийн нөхцөл байдлыг харахад төрийн бодлогын залгамж чанар хангагдахгүй байгаа шалтгаанаар хөгжлийн бодлого алдагдаж байна. Өнөөдөр Монгол Улсад урт хугацааны хөгжпийн бодпого байна уу гэвэл байна. Харамсалтай нь залгамж чанартайгаар тууштай хэрэгжүүлэхгүй байна. Тухайлбал, 2008 онд УИХ ‘‘Мянганы хөгжлийн зорилтод суурилсан үндэсний хөгжлийн цогц бодлого” гэдгийг баталж байгаа. УИХ-ын бусад хууль, тогтоолоор баталгаажуулж байлаа. Энэ баримт бичгийн эхний үе шат 2015 онд дууссан.

Хоёр дахь үе шат эхлэхийн даваан дээр “Монгол Улсын урт хугацааны тогтвортой хөгжлийн үзэл баримтлал батлах тухай” бодлогын баримт бичгийг өргөн барьж байна. Өмнөх цогц бодлогын хэрэгжилт яагаад хангалтгүй байсан бэ гэхээр нэгдүгээрт, хууль эрхзүйн орчин хангалтгүй байсан. Өөрөөр хэлбэл хөгжлийн бодлогыг төлөвлөдөг, явц дунд үнэлгээ өгдөг, хариуцлага тооцох хууль эрхзүйн орчин байгаагүй. Тиймээс өнгөрсөн онд УИХ дээр хөгжлийн бодлого төлөвлөлтийн цоо шинэ хууль баталсан юм. Энэ хууль батлагдсанаар Монгол Улсын хөгжлийн урт хугацааны, дунд хугацааны, богино хугацааны бодлого гэж ямар байх вэ. Түүнийг хэрхэн төлөвлөх вэ, яаж хэрэгжүүлэх вэ, хаанаас хяналт тавих вэ зэрэг бүх асуудлыг уг хуульд тусгасан байгаа. Нэгэнт энэ хууль батлагдсан болохоор эрхзүйн орчин бүрдлээ гэж үзэж байгаа юм, УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийнхэн уг баримт бичгийг хоёр жил гаруйн хугацаанд боловсруулж дууслаа.

-2030 он хүртэл Монгол Улсыг тодорхой шат дараалалтай хөгжүүлэх уг баримт бичгийг боловсруулахдаа юуг голлон анхаарсан бэ?

-Маш олон төрлийн судалгаа хийсэн. Судалгаан дээр ажлын дэд хэсгийн бүрэлдэхүүнийг Үндэсний хүрээлэнгийн захирал ахлан боловсруулсан. Судалгааны үр дүнд тулгуурлан бодлогын баримт бичгийг тогтоолын төслийн хэлбэрт оруулан боловсруулж дууслаа. Боловсруулах явцад арав гаруй удаагийн хэлэлцүүлэг зохион байгуулсан. Улстөрчид, төрийн бус байгууллага, олон улсын байгууллага, төрийн өндөр албан тушаал хашиж байсан хүмүүс, шинжлэх ухааны байгууллагын эрдэм шинжилгээний ажилтнууд, их, дээд сургуулийн багш нарын  дунд хэлэлцүүлэг зохион байгуулсны дүнд бүх саналыг нэгтгэсний үндсэн дээр бодпогын баримт бичиг бэлэн боллоо.

Уг баримт бичиг маань арван зорилт, тэдгээрийн үр дүнг илэрхийлэх 18 шалгуур үзүүлэлтээс бүрдэж байгаа. Баримталсан гол зарчим нь товч тодорхой байх. Өөрөөр хэлбэл өмнө нь хөгжлийн баримт бичиг боловсруулахдаа баахан зорилтуудын жагсаалт хийчихдэг байсан. Нэг ёсондоо гоё ганган үгтэй, лоозонгийн шинжтэй жагсаалт гаргадаг байлаа. Тэгвэл энэ удаагийнх маш тодорхой болсон. Дараагийн гол зарчим бол хэрэгжих бүрэн боломжтой. Тоон шалгуур үзүүлэлтээр бүрэн ойлгомжтой болсон. Жишээлбэл, Монгол Улсын хөгжил 2020 он гэхэд ийм түвшинд хүрсэн байна гэдгийг тун ойлгомжтой байдлаар тусгалаа. Дараагийн зайлшгүй харгалзах ёстой асуудал бол уур амьсгалын өөрчлөлт. Дээр нь Монгол Улсын хөгжилд дээгүүр байр суурь эзлэх томоохон төслийн үр дүнг харгалзаж үзсэн. Эдгээр гол зарчмыг баримтлан бодлогын баримт бичгийг тодорхойлсон.

Бодлогын баримт бичгийн бүрэлдэхүүн хэсгийг аваад үзвэл  дөрвөн үндсэн хэсэгтэй гэж хэлж болно. Эхнийх нь эдийн засгийн тогтвортой хөгжил. Салбар тус бүрийн хөгжлийг 2020,2030 онд ямар түвшинд хүргэх вэ гэдгийг тоон үзүүлэлтээр илэрхийлсэн байгаа. Хоёрдугаарт, нийгмийн тогтвортой хөгжлийг салбар бүрээр гаргасан. Гуравдугаарт, байгаль орчны тогтвортой хөгжил буюу ногоон хөгжпийн үзэл баримтлал илүү суурилсан. Дөрөвдүгээрт, тогтвортой хөгжпийн засаглал. Юу гэсэн үг вэ гэхээр аливаа бодлогын баримт бичгийг батлаад орхих нь гол биш. Хэрэгжүүлж явах засаглалын чанар маш чухал. Бодлогын баримт бичиг боловсруулаад баталсан ч гэлээ ямарваа нэгэн нам Засгийн эрхэнд гарч ирээд хэрэгжүүлэхгүй, мөрдөхгүй бол хоосон яриа болж хувирна.

-Дараагийн парламент гарч ирээд урт хугацааны хөгжлийн хөтөлбөрийн уг бодлогыг үргэлжлүүлэн авч явах тухайд ямар зохицуулалт хийсэн бэ?

-Аливаа улс төрийн нам сонгуульд оролцох мөрийн хөтөлбөр боловсруулахдаа “Монгол Улсын урт хугацааны тогтвортой хөгжлийн үзэл баримтлап батлахтухай” баримт бичигтэй нийцүүлсэн байх ёстой гэсэн шаардлага тавина. Хэрэв уг баримт бичигтэй нийцүүлээгүй бол сонгуулийг зохион байгуулж буй байгууллага мөрийн хөтөлбөрийг нь хүлээж авахгүй. Нэг ёсондоо сонгуульд оролцуулахгүй гэсэн үг. Нөгөө талаас сонгуульд ялалт байгуулан шинээр Засгийн газраа байгуулж буй улс терийн нам мөрийн хөтөлбөрөө боловсруулахдаа мөн ижил дээрх баримт бичигтэй уялдуулах ёстой юм. Хэрэгжүүлэх арга механизмыг ингэж хуульчлаад өгчихөөр засаглалын хувьд хэрэгжих боломжтой гэж үзэж байгаа.

-Уг баримт бичиг хэрэгжсэнээр ямар үр дүнд хүрэх вэ?

-Монгол хүний амьдрах орчин эрүүл, найдвартай ажлын байртай, баталгаат цалин хөлсөөр хангагдсан, эрүүл мэнд, нийгмийн хамгаалал, боловсрол, хүний хөгжлийн шаардлагад нийцсэн байлгахыг зорьж байгаа. Ерөнхийдөө чинээлэг амьжиргаатай иргэдийн нийт хүн амд эзлэх жин өндөр түвшинд хүрсэн байх зэрэг гол зорилтыг тодорхойлсон байгаа.

-Урт, дунд, богино гурван шатлалтайгаар улсаа хөгжүүлнэ гэж байгаа. Энэ гурван үе шат өнгөрөхөд Монгол Улсын хөгжилд ямар бодитой үр дүн харагдах вэ?

-Тоон үзүүлэлт дээр маш тодорхой тусгагдсан байгаа. Эдийн засгийн жилийн дундаж өсөлт 2016-2030 оны хооронд дунджаар 6.6 хувь байна. 2012 оны үед энэ тоо 17 хувьд хүрч байлаа шүү дээ. Гэхдээ тэр өсөлт бол Оюутолгойн эхний шатны хөрөнгө оруулалтын үр дүнтэй шууд холбоотой, түр зуурын шинжтэй байсан. Харин нэгэнт тогтвортой хөгжлийн хөтөлбөр гэж байгаа учраас эдийн засгийн ганцхан тулгуураас олон тулгууртай эдийн засагтай болохыг зорьж байгаа юм. Өөрөөр хэлбэл дан ганц уул уурхайг шүтээд нүүрсний үнэ өссөн үед эдийн засаг өсөөд, буурсан үед дагаад буурдаг байж болохгүй.

Олон тулгууртай эдийн засгийг бүрдүүлэх нь чухал. Олон тулгууртай эдийн засгийн хөгжпийн үр дүнгээр жилийн дундаж өсөлт 6.6 хувиас буурахгүй байхаартооцоолсон. Дээр нь монгол хүний эрүүл мэндийг илэрхийлэх зүйл бол дундаж наслалт. Аль ч улсын хүн амынх нь эрүүл, аюулгүй орчинд амьдарч байгааг тодорхойлдог гол шалгуур дундаж наслалт байдаг. Тиймээс монгол хүний дундаж наслалтыг 78-д хүргэхийг зорьсон. Үүний зэрэгцээ Монгол Улсын нийт газар нутгийн 78 хувь цөлжилттэй байгаа. Энэ тоог 68 болгож бууруулахаар тусгалаа. Мөн шатахууны хэрэгцээгдотоодын үндэсний үйлдвэрлэлээрээ зуун хувь хангая.

Эрчим хүчний хэрэгцээг өөрсдийнхөө нөөц бололцоогоор хангах хэрэгтэй. Ялангуяа байгаль орчинд хал багатай сэргээгдэх эрчим хүчний хэрэгцээг дотоодоосоо бүрэн хангадаг болохыг зорьж байна. Эрчим хүчин дээр л гэхэд богино хугацааны үе шатанд буюу 2016-2020 онд эрчим хүчнийхээ хэрэгцээний 85 хувийг дотоодоосоо хангадаг болно. Хоёрдугаар үе шат буюу 2020-2025 онд энэ тоог 90 хувь, 2030 онд 100 хувь хангадаг болно. Гэх мэтчилэн салбар бүр дээр хэрэгжих бүрэн боломжтой, маш тодорхой зорилтуудыг тодорхойлсон. Ядуурлыг хамгийн боломжтой түвшинд хүртэл бууруулах зэрэг гол асуудпыг тусгасан байгаа.

-Төрийн бодлогын залгамж халаа байхгүй байна гэж та түрүүн хэлсэн. Үнэхээр нэг газрын дарга солигдоход түүнийг дагаад хэдэн арван ажилтан халагддаг болсон. Энэ байдлыг үгүй хийж бэхжүүлэхийн тулд хэрхэх вэ?

-Энэ асуудлыг засаглал, бизнесийн орчин гэсэн хэсэгт тусгаж өгсөн. Иргэдийн оролцоо, төр хувийн хэвшлийн түншлэлийг хангасан ил тод, хариуцлагатай засаглалыг бүх түвшинд төлөвшүүлсэн гэж байгаа. Дээр нь бизнес, улс төрийг ангид байлгах тухай тусгасан. Засаглалын ил тод, шударга үйл ажиллагааг хангаж эдийн засагт төрийн оролцоог эрс багасгах замаар авлигаас ангид орчныг бүрдүүлнэ гэсэн зорилт тавьж байгаа. Энэ дотроо нэгдүгээр үе шатанд хувийн өмчийн халдашгүй байдлыгбаталгаажуулах, эдийн засаг дахь төрийн оролцоог багасгаж бизнесийг улс төрөөс ангид байлгана гэсэн байгаа. Бизнесийг өөрийн зарчмаар хөгжих хууль эрхзүйн орчныг бүрдүүлнэ. Гэх мэтчилэн дараа дараагийн үе шатанд олон зорилт тусгаж өгсөн. Харин төрийн бодлогын залгамж халааг бэхжүүлэхийн тухайд хөгжпийн бодлого төлөвлөлтийн хуульд бүгдийг тодорхой тусгасан байгаа.

-Монголын эдийн засаг ганц хөлтэй. Тэр нь уул уурхай байна гэдэг. Урт хугацааны хөгжлийн бодлогод уул уурхайгаас гадна улсын ачааг үүрэлцэх гол салбар юу байх бол?

-Уламжлалт буюу хөдөө аж ахуйн салбарыг гол тулгуур болно гэж үзэж байгаа. Монголын эдийн засагт хөдөө аж ахуй, тэр дундаа уламжлалт мал аж ахуй олон жилийн турш монголчуудын амьжиргааны эх үүсвэр байсан. 1990-ээд оны эхэн үед төлөвлөгөөт эдийн засгийн үеэс зах зээлийн нийгэм рүү шилжихэд лангуун дээр давснаас өөр идэх зүйлгүй байлаа. Тэр хүнд нөхцөл байдлыг уламжлалт мал ахуйн салбартаа тулгуурлаж давж гарсан. Идэх мах, хүнс байхад өлсгөлөнгийн тухай асуудал хэзээ ч яригдахгүй. Ганцхан хөдөө аж ахуйн салбарыг бэхжүүлж авч явахад саад болж буй зүйл нь боловсруулах үйлдвэрийн асуудал. Нөөц  байгаа хэдий ч нэмүү өртөг шингээлгүй түүхийгээр нь экспортод гаргаж байгаа нь бидэнд алдагдалтай байгаа. Тиймээс нэмэгдсэн өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн болгож гаргах асуудал чухал зорилт болж байна.

-Боловсруулах үйлдвэр хэрэгтэйг хүн бүр мэддэг болсон байна. Түүхий эдээ бүрэн боловсруулж гадаадын зах зээлд гаргах эхний үйлдвэр хэзээ баригдаж эхлэх вэ?

-Мах экспортолъё гэхэд хамгийн гол саад болж буй хүчин зүйл бол мал амьтны эрүүл ахуйтай холбоотой. Баруун аймгийн нэг суманд шүлхий өвчин гарлаа гэхэд мах экспортлохыг улсын хэмжээнд хориглодог. Тиймээс нэгдүгээр шатанд Монгол Улсын нутаг дэвсгэрийн 10-аас доошгүй хувийг дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгууллагын өвчингүй, тайван статусаар баталгаажуулахыг зорьсон. Ингэж чадвал аль нэг суманд өвчин гарлаа гэхэд эрүүл бүсээ зарлаад тэндээсээ махаа экспортлох боломж бий.

-Хөрөнгө оруулалтын орчныг хэр тогтвортой байлгахаар зорьж байгаа вэ?

-Татварын тогтвортой орчныг бүрдүүлэх, гадаад дотоодын хөрөнгө оруулалтын тэгш байдлыг хангах, бизнес эрхлэх орчныг улам сайжруулах зэргийг баримт бичигт тусгасан байгаа. Манайд хөрөнгө оруулалтын хууль батлагдаж гарсан шүү дээ. Түүнтэй уялдуулан хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулиар хөрөнгө оруулалтын орчныг улам сайжруулаад явах боломжтой.

-Дараа, дараагийн жилийн улсын төсвийг батлахдаа урт хугацааны тогтвортой хөгжлийн бодлоготой уялдуулах уу?

-Дотоод өрийн хэмжээ зохих ёсны дарамт үзүлнэ. Гэхдээ эхний үе шатанд өрийн дарамтыг аль болох бууруулахыг зорьж байгаа. Дараа нь эдийн засгийн суурь өсөлтийг хангах, орчныг бүрдүүлэх зорилттой байна. Өрөн дээрээ өр нэмэхээс илүүтэй эдийн засгийн дотоод чадавхиа бэхжүүлэх замаар хуримтлал нэмэгдүүлэх хөшүүргийг бий болгох зарчим тусгагдсан байгаа.

-УИХ оны өмнө Сонгуулийн тухай хуулийг баталсан. Уг хууль дээр сурталчилгааны хоногийг хэд байхаар тусгасан юм бэ. 16,18 өдөр гэсэн хоёр тоо яваад байгаа?

-Хуулийн төсөл 14 хоногтой байхаар тусгасан байсан. Ажлын хэсэг дээр ярьж байгаад 18 хоног болгоё гээд зарчмын зөрүүтэй санал хураасан юм. Ингээд хуулийн төсөлд сурталчилгааны хоногийг 18 байхаар тусгасан. Өмнөх сонгуулийн хуулиар сурталчилгааны хоног 21 байсныг 18 болгож өөрчилсөн гэсэн үг.

-Сонгуулийн сурталчилгааны тухайд өмнөх хуулиар санал хураалт эхлэхээс 24 цагийн өмнө бүх сурталчилгааг зогсоодог байсан. Шинэ хуулиар зарим нэгэн сурталчилгааг сонгуулийн өдөр явуулж болох юм билээ. Сонгуулийн өдөр ямар сурталчилгааг хуулиараа зөвшөөрч байгаа вэ?

-Өмнөх хуульд санал авах өдрөөс 24 цагийн өмнө бүх сурталчилгааг зогсоосон байх зохицуулалттай байсан. Гэвч амьдрал дээр уг хууль хэрэгжээгүй. Иргэд санапаа өгөх гээд явж байхад суртапчипгааны самбар дээр нэр дэвшигчийн зураг байж л байдаг. Эсвэл энд тэнд зурагт хуудас наасныг буулгаж амжаагүй байхад хуулийн хариуцлага тооцох болчихсон байдаг. Бас нөгөө талаасаа өрсөлдөгч нар нэгийгээ хууль зөрчсөн харагдуулахын тулд зурагт хуудсыг нь наасан тохиолдол бий. Тиймээс ажлын хэсэг дээр гурван төрлийн сурталчилгааг зөвшөөрсөн заалт оруулахаар болсон юм. Тэр нь суртапчилгааны самбар, зурагт хуудас, намын туг далбаа. Энэ гурваас бусдыг санал өгөх өдрөөс 24 цагийн өмнө зогсоох зохицуулалт оруулсан.

-Уржигдар улс төрийн намуудын тухай хуулийг УИХ-ын даргад өргөн барьсан. Энэ хуулийн талаар?

-Уг хуультай би бүрэн танилцаж амжаагүй байна. Ерөнхий саналаа хэлэхэд иргэд улс төрийн намаар дамжиж төр засгаа бүрдүүлж байгаа. Тиймээс намын төлөвшил төрийнхтэй шууд холбоотой. Аль ч нам байсан ялгаа байхгүй өөрийн гэсэн үнэ цэнтэй. Боловсруулсан үзэл баримтлалтай байх ёстой. Харамсалтай нь намууд төлөвшсөн хорь гаруй жилийн дотор анх сонгож авсан үзэл баримтлалаа хатуу баримтлахгүй байна.

Сонгууль болгоны өмнө сонгогчдын саналыг авахын тулд баахан амлалт өгдөг. Амлалтаараа бие биеэсээ өрсдөг. Ингэснээр өөрийн гэсэн сонгосон зам, үзэл баримтлалаа алдсаны дүнд бие биенээсээ ялгагдахгүй шахам болчихож. Тиймээс Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслиин нэн чухйл санал нь намууд маш тодорхой үзэл барймтлалтай, түүнийгээ баталгаажуулсан байх ёстой. Нэгэнт баталгаажуулсан үзэл баримтлалаа хэрэгжүүлэхийн төлөө тууштай ажиллах арга замыг хуулийн төсөлд тусгасан байна лээ.

Дараагийн гол санаа бол намуудын санхүүжилт, түүний зарцуулалт, ил тод байдалтай холбоотой. Ялгаа байхгүй намууд улс төрийн талбарт өрсөлдөхийн тулд хөрөнгө мөнгө хэрэгтэй. Гэхдээ түүнийг хаанаас, яаж олж байна вэ, эргээд хэрхэн зарцуулж байна вэ гэдэг нь ил тод байх ёстой. Санхүү ил тод байвал элдэв янзын авлига хээл хахууль гарах ёсгүй. Тиймээс намын санхүүжилт дээр шилэн дансны зарчмыг хэрэгжүүлэх ёстой гэх санаа хуулийн төсөлд тусгагдсан байна лээ. Би хувьдаа үүнийг маш зөв зүйтэй гэж дэмжиж байгаа.

. -Намуудын төсвийг улсын төсвөөс санхүүжүүлнэ гэсэн үү?

-Намуудыг санхүүжилтийн тодорхой хэсгийг улсын төсвөөс санхүүжүүлэх боломжтой гэж оруулсан байна лээ. Намын өдөр тутмын үйл ажиллагааг улсын төсвөөс санхүүжүүлэх шаардлагагүй л дээ. Нам бол бодлого тодорхойлох, эсвэл төрийн сонгуулийн кампанит ажилд оролцоход зарим боломжтой зардлыг төрөөс хариуцах асуудлыг төрөөс хариуцах нь зүйтэй гэсэн санал орж байгаа.