Тэр бол төрийн хар хүн
УИХ-ын гишүүн асан Ж.Сүхбаатар
2015.12.28

Тэр бол төрийн хар хүн

Улс төрийн болон захиргааны шинэтгэлийг хийж, Монголд хүчирхэг төрийн удирдлагыг бий болгох хэтийн зорилготой. 

- Тэр хэзээний тэмцэгч, дайчин зантай. Нас залуу ч төр захиргааны дээд байгууллагад олон жил ажилласан туршлагатай, эрч хүчтэй улс төрч

УИХ, Засгийн газарт хийсэн зүйлтэй, хэлэх үгтэй

Гишүүний үүргээ нэр төртэй биелүүлсэн...

2008 оны долдугаар сарын 1-ний үймээн нь 1992 оноос хойш өөрчлөлт ороогүй Сонгуулийн тогтолцоо хийгээд хуулийг өөрчлөх цаг нэгэнт болсныг харуулсан. Сонгуулийн хуулийг шинэчлэн найруулах ажлыг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны даргын хувиар гардан гүйцэтгэсэн юм.

2008-2012 онд парламентад байх ахуйд Монголын төрд хийсэн цөөнгүй ажил хийсэн.

Монгол Улсын парламентын түүхэнд сонгуулийн холимог тогтолцоог (48/28) нэвтрүүлж, нам, эвсэл сонгуульд 76-аас илүүгүй хүнийг нэр дэвшүүлэхээс 20-оос доошгүй хувь нь эмэгтэйчүүдийн төлөөлөл байх, санал тоолох ажиллагааг автомат төхөөрөмжөөр явуулах зэрэг олон шинэлэг зохицуулалтыг Ж.Сүхбаатар санаачилсан нь хуульд тусгалаа олжээ.

Ж.Сүхбаатар хөгжингүй орнуудад олон жилийн өмнө батлагдсан ч манай улсын ардчилалд маш чухал гэж хэлж болох “Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай” хуулийг Байнгын хорооны даргын хувиар ихээхэн анхаарч батлуулсныг олон улсын байгууллагууд зөв зүйтэй алхам болсон гэж үнэлдэг.

Гишүүн байх хугацаандаа үе тэнгийн гишүүдийн хамт “УИХ дахь Авлигын эсрэг бүлэг” байгуулж, “Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай” хуулийг санаачилсан нь төрийн алба авлигаас ангид байх нөхцөл хуулийн хүрээнд бүрдсэн гэж хэлж болно.

...Түүнийг төрийн жинхэнэ туршлагатай албан хаагч гэж болно. СЕХ-нд Нарийн бичгийн даргын ажлыг таван жил хашсан бол 2006-2008 онд ЗГХЭГ-ын тэргүүн дэд даргаар ажиллаж байв...

Ингэхдээ үндсэн ажлын зэрэгцээ Төрийн албаны зөвлөлийн гишүүн, Төрийн өмчийн хорооны гишүүн, СЕХ-ны гишүүн, Улсын онцгой байдлын Комиссын гишүүн, ЗГХЭГ-ын төсвийн ерөнхий менежер зэрэг Засгийн газрын захиргаа, зохион байгуулалт, аж ахуйтай холбоотой 10 гаруй ажлыг зэрэг нугалжээ.

Энэ нь түүнийг өндөр хариуцлагатай, эзэмшсэн мэргэжилдээ эзэн, хувийн зохион байгуулалт сайтай, туршлагатай нэгэн болохыг илтгэнэ.

Түүнд хоёр том зорилго бий

Улс төр, засаг захиргааны түвшинд шинэтгэл хийх хүсэлтэй.

Төр захиргааны дээд байгууллагуудад тасралтгүй арав гаруй жилийн турш ажиллахдаа “намын нөлөөллөөс ангид хүчирхэг төрийн удирдлагыг бий болгох” гэсэн бие хүний үзэл түүний оюунд бат сууж өгчээ.

Ж.Сүхбаатар тодорхой хоёр том зорилготой.

Нэгд, улс төрийн шинэтгэл. Зорилгын эхлэл нь Монгол Улсад сонгуулийн холимог тогтолцоог нэвтрүүлж байж. Тэр энэ зорилгодоо хүрсэн. Тэгвэл одоо Монголын төрд өнөөгийн тулгамдсан хамгийн том асуудал бол улс төрийн намын шинэчлэл гэж Ж.Сүхбаатар үзэж байна.

Хоёрт, засаг захиргааны шинэтгэл. Энэ нь сум, баг, хороо, аймаг, дүүргийн засаг дарга, мэргэжлийн холбоод, яам, агентлаг, Засгийн газар зэрэг шат шатны захиргааны байгууллагын цогц шинэчлэлийн асуудал юм.

...Зүйрлэвэл, өнөөдөр түлш их хэрэглэдэг, хүч муутай, байнга эвдэрч байдаг, даац муутай мөртөө маш их зүйл ачиж яваа төр гэдэг том машиныг түлш бага иддэг хэрнээ даац сайтай, хурдтай, хүчтэй болгох тухай асуудал юм гэж тэрээр үзэж байна. Монголын төрд түүн шиг хүн хэрэгтэй...
Түүний баримталдаг үзэл

Тэр үндэсний дэвшилтэт эх оронч үзэлтэй.

«Би эх орондоо хайртай» гэдэг үг түүний хувьд хоосон үг биш. Энэ бол түүний баримталдаг үндэсний дэвшилтэт эх оронч үзэл. Энэ бол түүний амьдрах хэв маяг.

Эх оронч үзэл гэдэг түүний хувьд зүгээр нэг “Монгол” гэж цээжээ дэлдэхийн нэр биш.

Энэ бусдын эрх, эрх чөлөөг хүндэтгэх, бусад улс үндэстний эх орончдод хүндэтгэлтэй хандах, улс үндэстнийхээ өв соёл, түүхээр бахархах, монгол хүн, монгол газар нутгаа хайрлах нийгмийн хариуцлагатай байх, улс үндэстнийхээ ирээдүйд өөдрөг итгэлтэй байх, шударга байж иргэний ёсоор хүлээсэн үүргээ биелүүлэх, хамгийн гол нь хүчирхэг Монголын төлөө зөв шударгаар өөрийн хүч чадлын хэмжээнд ажиллаж амьдрах явдал юм.

...Товчхондоо түүний баримталдаг үндэсний дэвшилтэт эх оронч үзэл бол манай улс үндэстний урагш хөгжихөд хэрэгтэй үзэл санаа, ухамсар, соёл боловсрол бүхэн юм...

Эрхэм уншигч та "Монгол төрийн түшээ" хэлэлцүүлгийн хүрээнд онцлон танилцуулж буй улс төрчдийн тухай нийтлэлийг уншихыг хүсвэл энд дарна уу. 

"Монгол төрийн түшээ" хэлэлцүүлгийн хүрээнд онцлож буй 21 улс төрч, “vip76.mn” цахим хуудас, “Vip Expert” сэтгүүлийн редакци, 2015 он