Монголын төрд мод ургуулж яваа хүн
2015.12.28

Монголын төрд мод ургуулж яваа хүн

Тэр бол дайчин, шударга, зорьсондоо тууштай явдаг залуу улс төрч. Энэ хүн  эцэг өвгөдөөс өвлөсөн газар щороогоо онгон дагшин байдлаар нь авч үлдэхийн төлөө Монголын төрд ажилладаг. 

Тиймээс түүнийг цаашид парламентад байх ёстой хүний нэг гэж экспертүүд үзсэн учир "vip76.mn" цахим хуудас, "Vip Expert" сэтгүүлийн редакци  түүнийг онцлох улс төрчөөр нэрлэж байгаа юм.

  • Уих-д сууж байгаа гол зорилго нь газар шороогоо бүрэн бүтнээр нь авч үлдэж, байгаль хамгаалал, ногоон эдийн засгийн эрх зүйн үндсийг бүрдүүлэх явдал юм.

  • Ард аюушийн удам, нэртэй хөрс судлаачийн хүүд газар шороогоо хамгаалах үзэл багаас нь суужээ. 

БАЙГАЛЬ ХАМГААЛАГЧ  ТӨРИЙН ТҮШЭЭ

Найман жилийн өмнө “Монголын төр мод ургуулна” гэсэн уриатай УИХ- д орж ирсэн. Ингэж хэлсэн нь нэг талаар төр улсдаа урт настай бодлого, хууль боловсруулж нэмэр болъё гэсэн санааг илэрхийлсэн байна. Нөгөө талаар мод гэдэг эрүүл, цэвэр орчинд ургадаг амьд бодгаль учраас Монголын төр цэвэр, эрүүл байх ёстой гэсэн утгатай аж. Үнэхээр түүний тарьсан олон мод ургаж байгаа.

2008 оноос хойш баталсан байгаль хамгаалал, ногоон эдийн засаг, төрийн тусгай хамгаалалттай газартай холбоотой бүх хуулиудад гар бие оролцсон.

Түүний санаачилж батлуулсан Урт нэртэй хуулинд эерэг, сөрөг талууд байгаа ч эцсийн дүндээ улс оронд том ач холбогдол бүхий хууль болсон гэдэгтэй мэргэжилтнүүд санал нийлдэг. ТББ-ууд 2012-2016 оны парламентыг “байгальд хамгийн халтай УИХ” гэж тодорхойлсон.Гэхдээ түүнийг нэг хууль санаачилсан, гурван хууль батлалцсан, мөн гурван удаа байгаль орчны хуулиудын хэрэгжилтийг шалгасан үзүүлэлтээр “байгальд хамгийн ээлтэй” гишүүнээр тодруулж байсан удаатай.

... Хоёр удаа УИХ-ын гишүүн, түүний дотор УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны даргаар ажиллахдаа эдүгээ дэлхий даяар нүүрлээд байгаа шиг экологийн хямралд Монголын онгон байгалийг оруулахгүйн үүднээс байгаль хамгаалах эрх зүйн орчинг боловсронгуй болгох, нэгэнт батлагдсан хуулиудын хэрэгжилтийг хангахад голлон анхаарчээ ...

Харин одоо УИХ- ын гишүүнээс гадна Хөдөлмөрийн сайдын албан тушаалыг давхар хашиж байна. Г.Баярсайхан Монгол улсын хөгжлийн гол хөдөлгүүр бол бүгдээрээ дээд боловсролтой болох биш, харин мэргэжлийн боловсролтой, ур чадвартай залуу хүн гэж тодорхойлжээ. Тиймээс одоо байгаа МСҮТ-ийн бааз суурийг бэхжүүлэх бодлого барьж, эхний ээлжинд 25 сая ам.дол санхүүжилтээр 25 МСҮТ-ийг тоног төхөөрөмж, заах аргын хувьд бүрэн шинэчлэх хөтөлбөр хэрэгжүүлж байна. Хэдийгээр бага хугацаа үлдээд байгаа ч хөдөлмөрийн салбарыг бодлоготой болгож, Төрөөс хөдөлмөр эрхлэлтийн талаар баримтлах бодлого боловсруулж, Хөдөлмөрийн хууль, Ажиллах хүчний хууль, Мэргэжлийн боловсролын хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ажлыг хийж байна. Мөн “Хувиараа хөдөлмөр эрхлэгч, нөхөрлөл хоршоо байгуулах иргэнийг дэмжих”, “Хөдөлмөр эрхлэлтийн ур чадвар олгох, ажлын байрыг хадгалах”, “Залуучууд, мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих”, “Хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажлын байрыг дэмжих”, “Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих” хөтөлбөр зэрэг ажлуудыг шинэчлэн өргөжүүлэх эхлэлийг тавив.

АСЕМ-ын орнуудын Хөдөлмөрийн сайд нарын уулзалт дээр

ТОЙРОГТОЙГОО ХАМГИЙН ОЙР АЖИЛЛАДАГ

Гарьдхүүгийн Баярсайхан гишүүнийг тойрогт нь мэдэхгүй хүн ч гэж алга. ЧД-ээс хоёр дахь удаагаа сонгогдон гарсан нь түүний эгэл даруу, төлөв төвшин, хэнтэй ч гар бариад нөхөрсөгөөр ярилцаж чаддаг ард түмний хүү гэж тодорхойлж байсан тойргийн иргэдийнхээ итгэлийг олж авсантай холбоотой юм.

... Чингэлтэй дүүргийн сонгогчид түүнийг “байгаль хамгаалах чиглэлд илүү анхаарч ажилладаг болохоор, лиценз газрын наймааны асуудлаас хол, нэр цэвэр улс төрч гэж үздэг ...

Чингэлтэй дүүрэгт сүүлийн жилүүдэд хийгдсэн бүтээн байгуулалтын ажлуудын ард гишүүний санаачлага, оролцоо их бий. Уулзалт болгон дээр сонгогчид ахуйн болоод бодлогын шинжтэй янз бүрийн асуудал хүсдэг. Тэр болгонд “би УИХ-ын гишүүн, ийм асуудал хөөцөлдөхгүй” гэж гэдийлгүй бололцоогоороо тусалдаг байна.

“Юун түрүүнд намайг сонгосон хүмүүсийн итгэлийг хөсөрдүүлэхгүй чигч шударга байхыг хичээдэг”

НАМ, БҮЛЭГ ХАРГАЛЗАЛГҮЙ БОДСОНОО ШУУД ХЭЛДЭГ ХҮН

Төрийн түшээ хүн бусдын үгээр ажиллах ёсгүй, өөрийнхөөрөө байх нь хүний хамгийн сайхан чанаруудын нэг гэж үздэг. Анх УИХ-д орохдоо л өөрийн үзэл бодол, итгэл үнэмшлээр явна гэж орж ирсэн. Удам судрыг нь хөөвөл эцэг нь Монголын нэртэй хөрс судлаач эрдэмтний хувьд хүүдээ газар шороогоо хайрлаж яв гэсэн хүмүүжлийг суулгаж өгчээ. Аавын авга талаараа 20 дугаар зууны эхэн үеийн алдарт тэмцэгч Ард Аюушийн удам. “Тиймээс тэр хүний чанараас миний цусанд бага ч болов байгаа гэж боддог” гэж ярилаа.

Эрхэм уншигч та "Монгол төрийн түшээ" хэлэлцүүлгийн хүрээнд онцлон танилцуулж буй улс төрчдийн тухай нийтлэлийг уншихыг хүсвэл энддарна уу.