Монгол боловсролыг дэлхийн брэнд болгоно
УИХ-ын гишүүн, БСШУ-ны сайд Л.Гантөмөр
2015.12.28

Монгол боловсролыг дэлхийн брэнд болгоно

Тэр даруу төлөв, боловсролтой нэгэн. Тэр хариуцсан салбараа хөгжлийн шинэ шатанд гаргах зорилготой. Зорилгоо биелүүлж яваа нэгэн. Зорилгоо хэр биелүүлж байгааг Монгол Улсын боловсрол, шинжлэх ухааны салбарын өнөөгийн дүр төрх илтгэнэ.

Түүний хийх ажил дуусаагүй... Дуусах ч үгүй, ундарсаар байх болов уу. Ундарсан их ажил, тэдгээр ажлыг гүйцэтгэх бодлогыг тодорхойлохын тулд Монголын төрд тэр хэрэгтэй гэдгийг экспертүүд хэлж, "vip76.mn" цахим хуудас, "Vip Expert" сэтгүүлийн редакци үүнтэй санал нэг байна. Л.Гантөмөр бол "Монгол төрийн түшээ" хэлэлцүүлгийн хүрээнд онцолж 21 улс төрчийн нэг. 

- Боловсрол, шинжлэх ухаан гэсэн ач холбогдолтой, хариуцлагатай, өндөр мэдлэг, чадвар шаардсан салбарыг хөгжлийн шинэ шатанд гаргасан.  

- Аливаа асуудалд маш бодлоготой, шинжлэх ухаанч хандаж, шинэчлэлийг эрхэмлэдэг.   

МЭДЛЭГИЙН ЭДИЙН ЗАСГИЙГ ХӨГЖҮҮЛНЭ

Нэгдүгээрт, өнөөдрийн боловсролын гол зорилгыг “мэдлэгтэй, мэдсэнээ бүтээлчээр ашиглаж чаддаг, өөртөө итгэлтэй иргэн бэлтгэх” хэмээн тодорхойлж, боловсролын чанарыг бүх түвшинд шинэ шатанд гаргах шинэтгэлийн ажлыг эхлүүлсэн.Л.Гантөмөр “Монгол боловсролыг дэлхийн брэнд болгох” эрхэм зорилготой. Тиймээс маш чухал, ухаалаг зорилтууд дэвшүүлсэн тавьсныг онцлох нь зүйтэй.

...Монголын баялаг бол оюунлаг монгол хүн. Тэр Монголыг дэлхийн жишигт нийцэх мэдлэгт суурилсан нийгэм, эдийн засагтай орон болгоход өөрийгөө зориулж, үүний төлөө боловсрол, шинжлэх ухааны салбарын нөөц бололцоог дайчилж, ухаалгаар удирдаж яваа...

Тухайлбал, сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролд чиглэсэн “Хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх” нэгдмэл зорилтыг дэвшүүлэн ажиллаж ирлээ. Энэхүү зорилтыг хангах эхний алхам нь сургалтын орчныг сайжруулах нь зүйтэй гэж үзэн бүтээн байгуулалтын их ажил өрнүүлсэн юм.

Бүтээн байгуулалтын их ажил, гадаад харилцаа бэхжсэн он жилүүд

Сүүлийн гурван жилд 34432 сурагчийг сургах 73 сургууль, 11835 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай 118 цэцэрлэг, 37 дотуур байр, 32 спорт заал барьж, ашиглалтад оруулсан юм. Энэ бол боловсролын салбарт хийж байгаагүй их бүтээн байгуулалтад тооцогдож байна.

Хоёрдугаарт, Эдгээр жилд дээд боловсролд хийсэн хөрөнгө оруулалт найм дахин өсөж, 20 тэрбум төгрөгт хүрлээ. Төрийн өмчит таван их сургуулийг “Судалгааны сургууль” болгох зорилт дэвшүүлэн ажиллаж байна. Энэ хүрээнд хөрөнгө оруулалтыг чиглүүлж, судалгаа, шинжилгээний орчин үеийн лаборатори, сургалт судалгааны төв, бие даасан номын сан байгуулсан юм.

Дэлхийд өрсөлдөх брэнд боловсролыг бий болгоход монгол залуус хамгийн чухал үүрэгтэй гэдгийг Л.Гантөмөр сайн мэднэ.

-Япон улсад 1000 монгол инженер бэлтгэх

-Олон улсын тэргүүлэх 100 сургуульд Монголын шилдэг 100 оюутанг тэтгэлэгтэй сургах

-АНУ-ын Массачусетсийн технологийн институти болон Монголын багш, судлаач, оюутан хооронд гүүр болох

-Орчин үеийн технологийг нутагшуулах, инновацийг хөгжүүлэх зорилгоор Монгол Улсад Шинжлэх ухааны парк байгуулах

Эдгээр бол салбарын сайдын алсын хараатай том бодлого, ажил. Өргөн утгаараа өөрийн оронд мэдлэгийн эдийн засгийг бий болгох, дэлхийд Монгол Улсын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх ач холбогдолтой юм.

САЛБАРТАА ДУРЛАСАН САЙД

Багш, хүүхэд, сурагч нэг бүрийг сонсох нь түүний ажлын нэг хэсэг

Хоёр засгийн газар дамнасан цөөхөн сайдын нэг.

Энэ парламентын хугацаанд бүрэлдэн бий болсон “Шинэчлэлийн” болон “Шийдлийн” гэсэн тодотголтой хоёр Засгийн газар дамнан салбарын бодлогоо барьж яваа сайд. Засаг солигдлоо гээд сайд огцрох албагүй гэдгийн бодит илэрхийлэл болсон тэр салбартаа нэр хүндтэй, ажилдаа дур сонирхолтой.

Боловсрол хариуцсан сайд гэдэг бүхий л салбар, давхаргын, нас насны сая сая хүний өнөөдөр, маргааш хэрхэн амьдрахыг “зурдаг” өндөр хариуцлагатай салбар гэдгийг тэр бүрнээ ухамсарлан ажилладаг.

...Ямар хүмүүжил, боловсролтой гэдгээс хүний бүх насны амьдрал шалтгаалдаг болохоор үргэлжийн шинэчлэл өөрчлөлт, түүнээс улбаалах бодит үр дүн хэрэгтэй. Тиймээс ч салбарын бодлого бодит хөрсөн дээр хэрхэн тусаж байгаад тэр анхаарлаа хандуулдаг...

Сүүлийн дөрвөн жилд бүх аймаг, 100 гаруй сумын цэцэрлэг, сургуулиар орж, ажил байдалтай танилцаж, багш, ажилчид, хүүхэд, сурагчдын саналыг сонссон байна. Сайдыг очиход тэд “Манайд өмнө нь Боловсролын сайд ирж байгаагүй” гэж хэлдгээс үзэхэд энэ салбарын өмнөх сайд нараас ялгарч, салбартаа орж ажилладгийн нотолгоо юм.

ШИНЭЧЛЭЛ БОЛ ТҮҮНИЙ ИМИЖ

Бие хүний зорилго, ажлын талбар дахь зорилт нь нэг цэгт уулздаг

2008 оны сонгуульд өрсөлдөхдөө “Ард түмний мөнгийг хэмнэе” уриатай оролцсон нь маш шинэлэг агаад зүйтэй санаачилга байсан.

...Энэ л имижээрээ Монголын улс төрд шинэ уур амьсгал мэдрүүлж, цаашлаад олон нийтийн дунд хүлээн зөвшөөрөгдсөн улс төрч болсон юм. Одоо бол боловсролын салбарт шинэчлэлийн нөлөөг бодитоор мэдрүүлж байна...
"Боловсролтой, шинжлэх ухаанч Монгол хүн" бодлогыг Монголын төрийн бодлогод суулгаж байна.

2012 онд УИХ-ын сонгуульд намын мөрийн хөтөлбөрөө голлон баримталж оролцсоноор Сүхбаатар дүүргийн иргэдийн олонхийн дэмжлэг авсан байна.

Тус мөрийн хөтөлбөрт эрдэм боловсролтой, ажил орлоготой, аюулгүй орчинтой Монгол хүн гэсэн тулгуур асуудлуудыг дэвшүүлсэн нь түүний хувь улс төрчийн зорилготой яв цав нийцсэн юм. Тэрээр улс төржиж цаг алддаггүй, зөвхөн ажлаа л хийж ирсэн хөдөлмөрч нэгэн. 

Эрхэм уншигч та "Монгол төрийн түшээ" хэлэлцүүлгийн хүрээнд онцлон танилцуулж буй улс төрчдийн тухай нийтлэлийг уншихыг хүсвэл энд дарна уу. 

"Монгол төрийн түшээ" хэлэлцүүлгийн хүрээнд онцлож буй 21 улс төрч, “vip76.mn” цахим хуудас, “Vip Expert” сэтгүүлийн редакци, 2015 он