Олон улсын түвшинд асуудлыг харж, бодлого боловсруулдаг
Япон улсад тэтгэлэгтэй суралцсан анхны Монгол оюутан болсон 1980 оноос эхлэн түүнийг эх орондоо өөрийн хувь нэмрээ оруулж ирсэн гэж хэлж болно. Монгол Улсад оруулсан зээл тусламж, хөрөнгө оруулалтаараа тэргүүлэгч Япон улстай итгэлцлийн өндөр түвшинд харилцдаг түүний хувьд олон нааштай төсөл хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлсэн нь улс орны эдийн засагт тодорхой түлхэц болсон.
Улс орны шилжилтийн хүнд хэцүү үеэс эхлэн одоог хүртэл хүчин чармайлт гарган ажиллаж байгаа П.Ганхуягийг эх оронч, улс төрийн сахилга баттай, аливаа ашиг сонирхлоос ангид, бие хүний хувьд төлөвшсөн, бодлого боловсруулагч гэж тодорхойлж, ирэх парламентийн бүрэлдэхүүнд багтах хүмүүсийн нэг болов уу гэж үнэлж байна. Нутгийн зон олон нь ч түүнд итгэл хүлээлгэсээр байна.
- Япон улсаас монгол улсад хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрийн монгол талыг хариуцаж, гардан оролцож яваа хоёр улсын гүүр
- Орон нутгаа таван салбарын хүрээнд тогтвортой хөгжүүлэх зорилготой.
АЛСЫН ХАРААТАЙ ХӨГЖЛИЙН БОДЛОГО
Үе шаттай хөгжлийн хөтөлбөр хэрэгжүүлэгч
Засаг даргын хувьд Дорноговь аймгийг Монгол Улсын хөгжлийн төв тэнхлэг, Зүүн Хойд Азийн томоохон сонирхлын бүс гэсэн нүдээр харж, 15-20 жилийн хугацаанд хөгжүүлэх стратегийн том агуулгатай бодлого боловсруулж байна.
Хоёр удаа олонхийн дэмжлэгээр сонгогдохдоо “Шинэ Дорноговь” хөгжлийн хөтөлбөр, “Шинэ Дорноговь 2-Тогтвортой хөгжлийн хөтөлбөр” боловсруулсан нь аймгийг хөгжлийн шинэ гараанд хөтлөж, шат дараатайгаар хөгжиж ирлээ.
П.Ганхуяг хүний хөгжил, дэд бүтэц, хөдөө аж ахуй, үйлдвэрлэл, аялал жуулчлал гэсэн таван салбарыг жигд хөгжүүлэх шийдэл гаргаж байна.
Япон улстай итгэлцлийн өндөр түвшинд хүрч чадсан гэдэг утгаараа аймгийн ЕБС-ийн 1000 сурагчийг Япон улс руу явуулж, өндөр хөгжсөн оронтой танилцаж, дэлхийн боловсрол эзэмших хүсэлтэй болгохоор зорьж байна.
Сайншандын аж үйлдвэрийн паркийн дэд бүтэц тэр дундаа цахилгаан, эрчим хүч, усан хангамжийг шийдэхгүй байгаагаас зогсонги байдалтай байна. Тиймээс Японы Ерөнхий сайдын айлчлалын үеэр парк байгуулах ажлыг яаравчлах хэрэгтэй байгааг хэлсэн байна.
Цаашид кластерийн зарчмаар хөгжүүлж, 5 ба түүнээс дээш үйлдвэрийг нэг дор төвлөрүүлж, дундаа хаягдал боловсруулах үйлдвэртэй байх саналыг дэвшүүлж байна. Усан хангамжийг сайжруулах зорилгоор Хэрлэн голын усыг үйлдвэрлэлийн төвүүдийг говь руу татах, саарал ус гаргах технологийг нэвтрүүлэх нь зүйтэй гэдгийг онцоллоо.
Ирээдүйн шавхагдашгүй үнэт баялаг болох бэлчээрийн мал аж ахуйг хэвээр хадгалж үлдэн, органик мах, сүүгээрээ дэлхийг дайлах боломжтой гэж тэр харж байна. Энэ боломж нь малчны хотонд төрсөн малыг бүртгэх, тэмдэг тавих, товлолын дагуу вакцинд хамруулах, эрүүлжүүлсэн гэсэн баримттай болсноор малчид дэлхийн зах зээлтэй шууд холбогдож, махаа борлуулах боломжтой болох юм.
...“Сум бүрт нэг үйлдвэр” байгуулж, түүнийг түшиглэсэн ханган нийлүүлэгч жижиг үйлдвэрийг бий болгох замаар сум бүрийг ижил түвшинд хөгжүүлэх хэрэгтэйг П.Ганхуяг онцолж байна...
Тэрээр аймгийн хэмжээнд үйлдвэрлэх боломжтой 21 бараа бүтээгдэхүүний жагсаалт гаргаж, томоохон үйлдвэрүүдийг аймаг дотроосоо худалдан авч байхаар зохицуулжээ.
Аялал жуулчлал бол хүртээмжтэй өсөлтийг хангах хамгийн том хөшүүрэг гэж харан "Хамрын хийд", "Энергийн төв" зэрэг нутгийн байгалийн үзэсгэлэнт газруудыг түшиглэсэн аялал жуучлалын салбарыг хөгжүүлэхийг зорьж байна.
Ийнхүү 15-20 жилийн хугацаанд хэрэгжих хөгжлийн стратеги өдөр ирэх бүр үр дүнгээ өгч, хөгжсөөр байх болно
БҮХ ЗҮЙЛ ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ ДАГУУ
Шинэ, шинэлэг арга барилаар орон нутгаа хөгжүүлж байна
Ойрын жилүүдэд 15 цэцэрлэг, долоон дотуур байр, гурван томоохон сургууль ашиглалтад орсон байна.
Босоо тэнхлэгийн замууд бүгд авто замтай холбогдож, Хамрын хийд рүү 42 км авто зам тавьж, аймгийн төвийн цэвэр, бохир дулааны шугамыг иж бүрэн шинэчилсэн байна. БНЧУ-ын буцалтгүй тусламжаар газар тариаланд усалгааны шинэ систем нэвтрүүлж, хүлэмжийн аж ахуйг найман суманд эрхэлж байна.
Япон улсын туршлагаар цагаан будаа, гурвалжин будаа тарьж, үр дүнд хүрэв. Дорноговийн хөрснөөс хурааж авсан анхны Монгол гурвалжин будаа Японы хэрэглэгчийн гарт удахгүй очно.
...Цөлжилтийг бууруулах зорилгоор “Говийн унаган мод үржүүлэх, ногооруулах хөтөлбөр” хэрэгжүүлж, одоогоор заг, тоорой, сухай, халиас зэрэг 2500 модыг үрслүүлсэн бөгөөд гурван настай болохоор нь цөлжилт ихтэй газарт шилжүүлэн суулгахаар төлөвлөжээ...
Сүргийн бүтэц, малын ашиг шимийг дээшлүүлэх зорилгоор аймгийн төсвөөс санхүүжилт гарган, шилмэл үүлдрийн 2 ухна ишиг, 8 илүү нугаламтай хуцыг бүх сумдад олгон, Дэлгэрэхийн улаан ямааны омог бий болгож, 12 мянган тоо толгойд хүргээд байна.
ТЭР ДОРНОГОВЬЧУУДТАЙ ЦАГ ЯМАГТ ХАМТ БАЙДАГ
Тэр шилжилтийн хүнд хэцүү үеэс эхлэн Монгол Улсынхаа төлөө зүтгэж ирсэн
Говийн хүний дэндүү тайван уужуу, алсын хараа түүнд бий.
Япон Улсад Засгийн газрын тэтгэлэгтэй суралцсан анхны Монгол оюутан, 1990 оны шилжилтийн хүнд хэцүү цаг үеэс өнөөг хүртэл Дорноговь төдийгүй улс орны хэмжээнд өөрийн хувь нэмрийг оруулж ирснээр нь П.Ганхуягийг нутгийн иргэд, Монголчууд бэлхнээ мэднэ.
Тэрээр шинжлэх ухаанд хөрөнгө зарцуулж чадвал Монгол эрдэмтэд цахилгаан, эрчим хүчний шинэ эх үүсвэрийг нээж чадна гэдэгт бүрэн итгэлтэй байдаг.
...Алслагдах тусам хөгжил өндөртэй байх ёстой гэж боддог П.Ганхуяг эх орноо хөгжүүлэхэд хүч нэмж явна...
Эрхэм уншигч та "Монгол төрийн түшээ" хэлэлцүүлгийн хүрээнд онцлон танилцуулж буй улс төрчдийн тухай нийтлэлийг уншихыг хүсвэл энд дарна уу.
"Монгол төрийн түшээ" хэлэлцүүлгийн хүрээнд онцлож буй 21 улс төрч, “vip76.mn” цахим хуудас, “Vip Expert” сэтгүүлийн редакци, 2015 он