Мэндчилгээ
УИХ, ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН, АРДЧИЛСАН НАМЫН НАМЫН БАЙГУУЛАЛТЫН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА С.ЭРДЭНЭ
2015.12.07

Мэндчилгээ

Өдгөөгөөс 15 жилийн өмнөх энэ өдөр Ардчиллын төлөөх таван нам нэгдэж, Ардчилсан намын өрхийг татаж байлаа. Энэхүү үйл явдал Монгол Улсын, Монголын Ардчиллын түүхэнд тодоор бичигдэн үлдсэн юм.

Өдгөөгөөс 15 жилийн өмнөх энэ өдөр Ардчиллын төлөөх таван нам нэгдэж, Ардчилсан намын өрхийг татаж байлаа. Энэхүү үйл явдал Монгол Улсын, Монголын Ардчиллын түүхэнд тодоор бичигдэн үлдсэн юм. Ардчилал хүний эрх, эрх чөлөөний төлөө амь биеэ хайрлалгүй тэмцэж ирсэн мянга мянган хүн энэ өдрийг дурсан санаж байгаа гэдэгт итгэлтэй байна. Эл өдөр Р.Гончигдорж даргатай МСДН, Д.Бямбасүрэн даргатай МСМН, Р.Амаржаргал даргатай МҮАН, Ц.Баярсүрэн даргатай МШАН, Монголын Ардчилсан намын дарга С.Эрдэнэ миний бие тэргүүтэй Ардчиллын зүтгэлтнүүд хуралдаж, 1990 оны Цагаан морин жилийн Ардчилсан хувьсгалын үндсэн үзэл санааг хадгалж үлдэх үүднээс шинээр байгуулагдсан улс төрийн хүчиндээ "Монголын Ардчилсан нам" нэрийг өвлүүлэн үлдээх түүхэн шийдвэрийг гаргаж байв. 

Ийнхүү Монгол Улсад Ардчиллыг бэхжүүлэхийн төлөө зорьж явсан таван нам нэгдсэн нь өдгөөгийн хүчирхэг Ардчилсан намын бат суурь болсон билээ. Тиймээс Ардчиллын түүхэнд "Таван намын нэгдэл" нэрээр бичигдэн үлдсэн энэхүү түүхэн, баярын өдрийн мэндийг Ардчилсан намын гишүүд, дэмжигчид болон Ардчиллын төлөө амь хайргүй зүтгэж явсан, одоо ч зүтгэсээр яваа мянга мянган партизанууддаа хүргэе. Та бүхэндээ эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

УИХ, ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН, АРДЧИЛСАН НАМЫН НАМЫН БАЙГУУЛАЛТЫН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА С.ЭРДЭНЭ