Энэ сарын 30-нд нээлттэй дуудлага худалдаа болно
Энэ сарын 30-нд нээлттэй дуудлага худалдаа болно
2015.11.26

Энэ сарын 30-нд нээлттэй дуудлага худалдаа болно

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 24/05 дугаар тогтоол, Нийслэлийн Өмч хувьчлах комиссын 2015 оны 28 дугаар тогтоолоор хуучнаар “Автобус-3” НӨҮГ-ын барилга байгууламжуудыг шинээр баригдах автобус баазын барилгыг ашиглалтанд орсоны дараа хүлээлгэн өгөх нөхцөлтэйгээр нээлттэй дуудлагын худалдаагаар хувьчлахаар шийдвэрлэсэн.  

Барилга байгууламжууд нь Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, Циркийн баруун урд, Нарны зам дагуу байрлалтай бөгөөд 1969 онд баригдаж ашиглалтанд орсон. Нийт 8 барилга байгууламжтай, Улаанбаатар хотын А бүсэд байрлалтай 2,5 га эзэмшил газартай.

Нээлттэй дуудлагын худалдааны доод үнэ:  26 432 700 000 төгрөг

Дэнчингийн хэмжээ:    2 643 270 000 төгрөг

Худалдах, худалдан авах гэрээний ерөнхий нөхцөл: Барилга байгууламжийг өмч эзэмшигчийн төлөөлөл болох “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ болон Худалдагч болох Нийслэлийн өмчийн харилцааны газар Худалдан авагч буюу Дуудлагын худалдааны ялагч талд шинээр баригдах автобус баазын барилга баригдаж дууссаны дараа хүлээлгэн өгнө. 

2. “Улаанбаатар таймс” сонины Хэвлэх үйлдвэрийн барилга

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 13/48 дугаар тогтоол, Нийслэлийн Өмч хувьчлах комиссын 2015 оны 29 дүгээр тогтоолоор “Улаанбаатар таймс” сонины Хэвлэх үйлдвэрийн барилгыг нээлттэй дуудлагын худалдаагаар хувьчлахаар шийдвэрлэсэн.

    Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсэрт байрлах /хуучнаар/ “Улаанбаатар таймс” сонины Хэвлэх үйлдвэрийн барилга нь Засгийн газрын ордоны зүүн талд байрладаг бөгөөд 1929 онд хэвлэлийн комбинатын зориулалттай баригдаж ашиглалтад орсон, цутгамал бетон суурьтай, тоосгон ханатай, нийт 5244 м2 талбай бүхий 2 давхар барилга юм. Барилга нь ашиглалтын шаардлага хангахгүй болсон, цаашид ашиглах боломжгүй. Улаанбаатар хотын А бүсэд байрлалтай 2698 м2 эзэмшил газартай.

 Нээлттэй дуудлагын худалдааны доод үнэ:  7 155 000 000 төгрөг

 Дэнчингийн хэмжээ:   715 500 000  төгрөг

 3.Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын хуучин барилга

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 24/05 дугаар тогтоол, Нийслэлийн Өмч хувьчлах комиссын 2015 оны 30 дугаар тогтоолоор Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын хуучин барилгыг нээлттэй дуудлагын худалдаагаар хувьчлахаар шийдвэрлэсэн.

undefined

 Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын хуучин  барилга нь  3 дугаар хорооны нутаг дэвсгэрт шинэ барилгынхаа урд талд байрладаг, 1965 онд конторын зориулалтаар баригдаж ашиглалтанд орсон. Тус барилга нь 2 давхар үндсэн барилга болон зүүн талын 2 давхар өргөтгөл, баруун хойд талын нэг цонхны үйлчилгээний өргөтгөлөөс бүрддэг. Үндсэн барилга нь бетон суурьтай, тоосгон ханатай, модон шувуу нуруу бүхий төмөр дээвэртэй, 45*13м бүхий нийт 1150,20 мІ талбайтай 2 давхар барилга юм.  

Зүүн талын өргөтгөл нь 2007 онд ашиглалтанд орсон, бетон суурьтай, тоосгон ханатай, модон шувуу нуруу бүхий төмөр хучлагатай дээвэртэй, 14,5*14м бүхий нийт 413,54 мІ талбайтай 2 давхар барилга юм.  

Баруун хойд талд байрлах нэг цонхны үйлчилгээний өргөтгөл нь 2009 онд ашиглалтанд орсон, бетон суурьтай, тоосгон хана, угсармал төмөр бетон хавтан хучилт, хавтгай дээвэртэй, 17,5*5,5м бүхий нийт 97,37 мІ талбайтай 1 давхар барилга юм. Төвлөрсөн инженерийн шугам сүлжээнд бүрэн холбогдсон.      

 Нээлттэй дуудлагын худалдааны доод үнэ:   3 906 553 000 төгрөг

 Дэнчингийн хэмжээ:     390 655 300  төгрөг

4. Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны Өлзийт тосгоны дэд станц, Уурын зуухны дуусаагүй барилга

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 24/05 дугаар тогтоол, Нийслэлийн Өмч хувьчлах комиссын 2015 оны 31 дүгээр тогтоолоор Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Өлзийт тосгоны дэд станц, Уурын зуухны дуусаагүй барилгыг нээлттэй дуудлагын худалдаагаар хувьчлахаар шийдвэрлэсэн.

Дэд станцын дуусаагүй барилга нь цутгамал төмөр бетон суурь, цагаан тоосгон өнгөлгөөтэй тоосгон хана, угсармал төмөр бетон хавтан хучилт, хавтгай дээвэртэй, 5.5*10м бүхий нийт 55 мІ  талбайтай. Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Өлзийт тосгоны дэд станц, Уурын зуухны дуусаагүй барилга нь төв замаасаа 200 метрийн зайд Өлзийт тосгоны төв хэсэгт байрладаг. Уг барилгууд нь Өлзийт тосгоныг цахилгаан эрчим хүчээр хангах зориулалтаар 1990 онд баригдаж байгаад дуусгалгүй дутуу орхигдсон. Одоогоор ашиглалтгүй байгаа.  

Уурын зуухны дуусаагүй барилга нь цутгамал төмөр бетон суурь, угсармал төмөр бетон хавтгаалжин болон тоосгон хана, угсармал төмөр бетон хавтан хучилттай хавтгай дээвэртэй, 10*25м бүхий нийт 250 мІ талбайтай.         

Нээлттэй дуудлагын худалдааны доод үнэ:  57 070 000 төгрөг

 Дэнчингийн хэмжээ:    11 414 000  төгрөг

 Дуудлагын худалдаанд хүсэлт ирүүлэх: 

1. Дуудлагын худалдаанд оролцох материалыг 2015 оны 11 дүгээр сарын 25-ны 10:30 цагаас 2015 оны 11 дүгээр сарын 30-ний 10:30 хүртэл ажлын цагаар Нийслэлийн өмчийн харилцааны газрын 09 тоотод хүлээн авна. Хугацаа хоцорсон хүсэлтийг хүлээн авах боломжгүйг анхаарна уу!

2. Худалдах барилгын талаарх мэдээлэл, дуудлагын худалдаанд оролцох хүсэлтийн маягтыг www.umch.ub.gov.mn вэб хуудаснаас эсвэл Нийслэлийн өмчийн харилцааны газрын   09 тоот өрөөнд ирж авна уу!

3. Дуудлагын худалдаанд оролцохыг хүсэгчид дараах материалыг бүрдүүлнэ. Үүнд:

- Дуудлагын худалдаанд оролцох хүсэлтийг 

- Хувь хүн бол иргэний үнэмлэх, хуулбарын хамт, хөрөнгийн тодорхойлолт

- Хуулийн этгээд бол улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар (нотариатаар баталгаажуулсан) итгэмжлэгдсэн төлөөлөгч томилсон шийдвэр, итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ажлын үнэмлэх, санхүүгийн тайлан баланс

- Дэнчин тушаасан баримт

Дээрх баримтуудыг бүрдүүлж битүүмжлэн, дугтуйны гадна талд оролцох обьектын нэрийг бичиж, Нийслэлийн өмчийн харилцааны газрын 09 тоот өрөөнд байрлах  САНАЛЫН ХАЙРЦАГ-т хийнэ.

4. Худалдах, худалдан авах гэрээний ерөнхий нөхцөл: Худалдан авагч нь дуудлагын  худалдаагаар  худалдан авсан эд хөрөнгийн үнийг 14 хоногийн дотор төлнө.

5. Дэнчинг байршуулах данс: Нийслэлийн төрийн сан 200000961 тоот данс  Хүлээн авагч: УБ.Өмч хувьчлалын орлого

6. Дуудлага худалдаа 2015 оны 11 дүгээр сарын 30-ний өдрийн 11 цагт Хангарди ордны 14 давхрын хурлын танхимд болно.                          

Лавлах утас: 321035, 330256

НИЙСЛЭЛИЙН ӨМЧИЙН ХАРИЛЦААНЫ ГАЗАР