2016 оны төсөвт орон сууцны урьдчилгаанд зориулж 97 тэрбум төгрөгийг суулгасан
“Ярилцья л даа” нэвтрүүлэгт УИХ-ын гишүүн БХБ-ын сайд З.Баянсэлэнгэ оролцлоо.
БХБ-ын сайд болсноос хойш ямар ажлуудыг амжуулав?
-Ажлаа аваад удаагүй ч ажилдаа цаг наргүй орсон. Өнөөдөр барилгын салбарт тулгамдаад байгаа асуудлуудыг хийж гүйцэтгэх байр суурьнаас ажиллаж байна. Өмнөх сайдын үргэлжлэл болж ажиллах ёстой гэдэг зарчмын байр суурьтай байгаа. Мөн мэдээж эхлүүлээд тавьсан ажлын эцсийн үзэхэд улс төрийн зориг байх ёстой юм байна гэдгийг харлаа.
Гуравдугаарт үр дүн нь тодорхой ажлыг богино хугацаанд хийх ёстой юм байна. Энэ засгийн газрын ажиллах бүрэн эрхийн хугацаа дуусахад бага хугацаа үлдлээ. Энэ богино хугацаанд эхлүүлсэн ажлыг дуусгаад үр дүнг нь харах зорилготой газар хэлтсийн ажилчидтай хурд аваад ажиллаж байна. Хамгийн түрүүнд орон сууцны урьдчилгаа зээлийг 10 хувь болгохтой холбоотой асуудлыг шийдэх тал дээр анхаарал хандуулж байна.
Хамгийн чухал нь хөрөнгө санхүүгийн асуудал байна. Үүнийг засгийн газраас баталгаа гаргаж шийдэх ёстой байсан. Энэ баталгааг үнэт цаасаар гаргах уу, мөнгөн хэлбэрээр гаргах уу гэх мэт асуудал маргаан үүсээд шийдэгдэхгүй явсаар байна. 2016 оноос энэ асуудлыг хэрэгжүүлэх үүднээс төсөвт засгийн газрын өрийн баталгааны санд 97 тэрбум төгрөгийг суулгаж өгсөн.
Энэ засгийн газраас гарах баталгаа ерөнхийдөө шийдэгдэж байгаа гэсэн үг. Нөгөө тал даа хамгийн ойлгомжтой системээр 8 хувийн орон сууцны зээл амжиллтай хэрэгжээд явна. Мэдээж иргэдэд сонголт байгаа 10 хувиа төлөх, 30 хувиа төлөх нь сонголттой.
Бүрэн эхээр нь бичлэгээс ...
/1-р хэсэг/
/2-р хэсэг/