Р.Бурмаад шаардлага хүргүүллээ
УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт
2015.09.24

Р.Бурмаад шаардлага хүргүүллээ

Махны экспорт 2014 онд 1.8 мянган тонн болж буурсан нь 2010 оны экспортын хэмжээнээс 13.2 дахин бага үзүүлэлт юм. Тиймээс уг асуулгад хөлөөр нь мал гаргах, үйлдвэрийн аргаар бэлтгэсэн мах, махан бүтээгдэхүүний экспортын тоо хэмжээг нэмэгдүүлэх талаар ямар арга хэмжээ авч байгаа, мах экспортлох давуу эрх бүхий монополь "Монгол мах" корпораци төрийн өмчит үйлдвэрийн газар байгуулах болсон шаардлага, үндэслэл, тооцоо судалгааг ирүүлэхийг онцлон дурджээ.

Мөн малын гаралтай түүхий эдийн нөөц бэлтгэх, арьс шир, ноос ноолуурын үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн шинэчлэл, хүчин чадлыг нэмэгдүүлэхэд зориулан "Үнэ тогтворжуулах хөтөлбөр" болон Хөгжлийн банкнаас олгосон зээл, эргэн төлөлт, үр ашгийн талаарх мэдээллийг УИХ-ын нэгдсэн хуралдаанд сонсгохыг салбарын сайдаас хүссэн аж.

undefined

undefined