УИХ-ын гишүүн, Барилга хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ
2015.09.22

Би том ажлыг амжуулах гэж улстөрд орсон

“Цензургүй яриа” нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт УИХ-ын гишүүн, Барилга хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ оролцлоо.

Та Монголын хамгийн анхаарал татсан УИХ-ын гишүүн болчихлоо. Үүнийгээ анзаарч байна уу ?

Тийм. Анзаарч байна.

Хүмүүс  таны талаар юу гэж шуугиж байна вэ ?

Янз бүрээр л бичиж, ярьдаг. Тэр болгонд би ач холбогдол өгдөггүй. 2012 оноос УИХ-ын гишүүн болсноос хойш энэ асуудал яригдсан. Ач холбогдол өгч, урам зоригоо алдаад байвал хэцүү. Том ажлыг амжуулах гэж би улстөрд орсон. Ихэнх мэдээлэл худлаа байдаг. Энэ мэдээллүүдээс харин ч эрч хүч авч ташуур болгон хэрэглэдэг.

Ер нь хүнийг эвддэг зүйл бол хөндлөнгийн худлаа мэдээлэл.

Хүмүүс яагаад таныг онцолж яриад байна  ?

Яагаад гэвэл нэгдүгээрт би МАХН-ын гишүүн. Хоёрдугаарт Улстөрд Энхбаяр гэдэг хүнийг дагаж орсон, гуравдугаарт УИХ-д сонгогдсон болохоор л тэгж ярьдаг байх. Эцсийн дүндээ Энхбаяр дарга бид нар үзэл бодлоороо нэгдсэн, үнэт зүйлээ хамгаалахын тулд сонгогчид намынхаа төлөөлөл болж УИХ-д ажиллаж байна. Тиймээс зоригтой л алхам хийнэ. Би хувьдаа мэдээллийг гурав ангилж үздэг. Нэгд хамт ажиллаж найзалж явсан хүмүүсээс янз бүрийн буруу ойлголцол, гомдсон сэтгэлээс үүсдэг, хоёрд улс төрийн захиалгаар, гуравд огт танихгүй хүмүүс хүндэлдэг хүн нь хэлснээр анхны сэтгэгдлээр хүлээж авдаг юм болов уу гэж бодож байна. Гэхдээ үүнээс ихэвчлэн улс төрийн захиалгаар буюу өрсөлдөгч намаас мэдээлэл гаргадаг гэж бодож байгаа.  

Үргэлжлэлийг бичлэгээс үзнэ үү